Нийгмийн

Д.Даваабаяр: Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ цаашид ч нэмэгдэх хандлагатай

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МОНГОЛД ЗАРЖ БУЙ ШАТАХУУН СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙНА-

-Сайн байна уу. Манай улс шатахууны үнийг зах зээлийн зарчимд нь шилжүүлчихсэн. Түүнээс хойш гурван сарын дотор үнэ хоёр, гурван удаа нэмэгдчихлээ?

-Өнгөрсөн 2021 оны 11-р сард хуралдсан шатахууны хангамж, нийлүүлэлттэй  холбоотой асуудлаар зөвлөлдөх төр, хувийн хэвшлийн  хамтарсан зөвлөлийн хуралдаанаас АИ-92 автобензиний үнийг аажмаар зах зээлийн зарчимд нь үе шаттай шилжүүлэх арга хэмжээ авч ажиллах тухай Зөвлөмж гаргасан. Энэхүү зөвлөмжөөр АИ-92 автобензиний үнийг аажмаар зах зээлийн зарчимд шилжүүлэхдээ үнийн огцом хэлбэлзэл үүсгэхгүйгээр сүүлийн зургаан сарын импортын хил үнийн шилжих дундаж үнээр тооцож тухайн сарын жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулахаар  импортлогчидтой тохиролцсон.

-Хэд хэд нэмэгдчихлээ шүү дээ?

Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас манай улсад нийлүүлж буй шатахууны импортын хил үнэ сар бүр өссөөр ирсэн. Тухайлбал А-80, Аи-92, Аи-95, Аи-98 төрлийн автобензиний 2022 оны хоёрдугаар сарын импортын хил үнэ өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 86 ам.доллараар өсч, А-80 автобензин 803 ам.доллар/тн, Аи-92 автобензин 833 ам.доллар/тн, Аи-95 автобензин 903 ам.доллар/тн, Аи-98 автобензин 953 ам.доллар/тн болсон бол дизелийн түлшний хил үнэ 94 ам.доллараар өсч, 799 ам.доллар/тн болсон. Хил үнийн өсөлттэй холбоотойгоор 2 сарын 11-ний үеэр АИ-92 автобензиний үнэ 45-50 төгрөгөөр нэмэгдсэн. 

-Шатахууны үнэ цаашид нэмэгдэх үү. Хэд хүрэх бол?

Манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ импортын үнэтэй уялдаатай, хамааралтай байдаг. ОХУ-аас манайд нийлүүлж байгаа шатахууны үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд холбоотой юм. Дээр хэлсэнчлэн АИ-92 автобензиний хоёрдугаар сарын хил үнэ тонн тутам нь 833 доллар болж, өмнөх сараас 86 ам.доллароор өссөн. Энэхүү өсөлтөөр тооцоход АИ-92 автобензиний үнэ 186 төгрөгөөр нэмэгдэх тооцоолол байгаа хэдий ч Зөвлөмжийн хүрээнд огцом хэлбэлзэл үүсгэхгүйгээр сүүлийн зургаан сарын хил үнийн шилжих дундаж зөрүү болох 45-50 төгрөгөөр нэмэгдсэн.

-Өртөгийн үнэ нь яг хэд юм бэ. Мөнгөн дүн хэлж болох уу?

- ОХУ-аас “Роснефть” компаниас сар бүрийн сүүлээр дараа сард манай улсад нийлүүлэх хил үнийн мэдээллийг шатахууны төрөл тус бүрээр ирүүлдэг. Энэхүү хил үнэд суурилан холбогдох татвар, хураамж, тээврийн зардал, ам.долларын ханш, бусад зардлуудыг нэгтгэн тооцоолж тухайн шатахууны өртгийн тооцооллыг гаргадаг. Энэхүү тооцооллоор АИ-92 автобензиний хоёрдугаар сарын өртөг 2411 төгрөг болж байна. Үнийн нэмэгдэл дэлхийн зах зээлийн газрын тосны үнэтэй шууд хамааралтай шүү дээ. Цаашид шатахууны үнэ зах зээлийн зарчмаар тогтоод явах нь зүйтэй бөгөөд манай улс зах зээлд шилжээд 30 гаруй жил болчихсон. Гэтэл зарим зүйлсийг зах зээлд нь шилжүүлдэггүй. Хэн нэг хүнд үүрэг хүлээлгэдэг, заавал тэгэх ёстой гэж ханддаг. Энэ бол зах зээлийн хэвийн зарчим биш юм.

-Ковидтой холбоотой удаан хугацаанд шатахууны үнийг 1450 төгрөгт барьсан. Шатахуун импортлогчид яг хэдэн тэрбумын хохирол, алдагдал хүлээсэн юм бэ?

-Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор ард иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг багасгах хүрээнд нийт иргэдийн 60 хувь вакцины 2 дугаар тунд хамрагдах хүртэлх хугацаанд өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийн тогтвортой хадгалах талаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, өнгөрсөн оны 7 дугаар сарын дунд үе хүртэл 1450 төгрөгөөр борлуулсан. Энэхүү  хугацаанд аж ахуйн нэгжүүд 30-аад тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэсэн тооцоо байсан. 

-Шатахууны чанарын асуудал яригдаад байна. Тэр шатахуун түгээгүүрийнх сайн, тэр нь муу гэдэг ч юм уу яриа их гардаг. Чанарын тухайд?

-Манай улсад шатахууны техникийн шаардлага, чанарын үзүүлэлтийг тодорхойлох стандартуудтай. АИ-92 автобензиний хувьд гэсэн тогтоосон стандарт байгаа. Стандартууд дотроо экологийн ангиллаар Евро 2,3,4,5 гэж байдаг. Энэ ангилал нь хүхрийн агууламжаараа ялгагддаг. Мөн нийлүүлэгч орны болон олон улсын стандартаар үйлдвэрдлэгдсэн шатахууны импортолж байна. Бид ОХУ-ын Роснефть компаниас болон тус улсын бусад боловсруулах үйлдвэрүүдээс импортолдог. Ер нь чанарын асуудал чухал. Стандартад нийцэж байгаа эсэх нь чухал. Бид цаашдаа хангамжийн тогтвортой байдал, стандартын шаардлагад нийцсэн шатахуун борлуулж байгаа эсэхэд анхаарч ажиллана. 

-Танай байгуулагаас шатахууны чанарын хяналтын шалгалт хийсэн. Ямар үр дүн гарав?

-Агаарын бохирдол үүсгэж байгаа эх үүсвэрүүдэд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор түүврийн аргаар агуулах, ШТС-аас дээж авч, лабораторийн шинжилгээ хийсэн. Эдгээр дээжүүдийн шинжилгээний үзүүлэлт нь Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын үзүүлэлтүүдийн шаардлага хангаж байсан. 

-БАРУУН АЙМАГТ ШАТАХУУН ҮНЭТЭЙ БАЙДАГ НЬ ТЭЭВРИЙН ЗАРДАЛТАЙ ХОЛБООТОЙ-

-Орон нутгийн бензин шатахууны үнэ нийслэлээс литр тутамдаа бараг 500 төгрөгөөр илүү байна. Ялангуяа баруун аймагт. Энэ ямар учир шалтгаан байна вэ. Уг нь баруун аймаг ОХУ-д хамгийн ойрхон аймгууд шүү дээ. Хар ухаанаар бодоход хямд шатахуун хэрэглэх ёстой баймаар?

-Баруун аймгийн шатахууны хангамжийг аж ахуйн нэгжүүд Баян-Өлгийн аймгийн Цагаануур, Увс аймгийн Боршоо боомтуудаар автоцистернээр импортлон авч байна. Автоцистернээр ОХУ-ын манай улстай хамгийн ойр орших газрын тос боловсруулах үйлдвэрүүдээс ойролцоогоор 700 гаруй км-ийн замыг туулж татан авалт хийдэг байна. Энэ нь мэдээж төмөр замын тээвэрлэлтийг бодвол тээвэрлэлтийн зардал өндөр, нийлүүлэгч тал харилцан адилгүй өөр, өөр үнэ санал болгодог нь тухайн аймгуудад борлуулагдаж буй жижиглэнгийн үнэд зөрүү байдаг. Цаашид баруун бүсийн хангамжийг тогтвортой байдлыг хангах, импортын бусад эх үүвсэрийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Ховд аймгийн Булган-Такшекен боомтоор БНХАУ-ын Петрочайна компаниас Евро стандартын шаардлага хангасан шатахуун импортлох асуудлыг холбогдох шатны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Энэ нь үнийн хувьд өрсөлдөх боломжтой, мэдээж чанартай бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал асуудлын нэг юм. 

-Тэгэхээр шатахууныг төмөр замаар хотод ирээд, эндээсээ орон нутаг руу дахиад ачдаг гэсэн үг үү?

Баруун таван аймгуудаас төвийн бүсэд ойр байрлах аймгууд руу мэдээж төвөөс татан авалт хийдэг. Жишээ нь: Завхан, Говь-Алтай, Хөвсгөл гэх мэт. Манай улс өргөн уудам нутагтай аймаг, сум хоорондын зай хэмжээнээс хамааран тээвэрлэлтийн зардал янз бүр гарах нь тодорхой учир тээвэрлэлтийн зардлыг хасаж тооцох тогтоосон тоог шууд хэлэх боломжгүй бөгөөд мэдээж импортлогч нар компанийн үйл ажиллагааны зардал болон бусад зардлаа шингээж борлуулж байна гэж ойлгож байна. Манай улс үйлдвэрлэгч бус импортлогч орон тул нийлүүлэгчээс санал болгож буй үнээр шатахууны татан авалтаа хийдэг гэдгийн ойлгох хэрэгтэй.  

-Баруун аймгийнхан энэ байдлаараа үнэтэй шатахуун хэрэглэсээр л байх нь тийм үү?

-Цаашдын зорилт мэдээж чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчийг шатахуунаар тогтвортой хангах шаардлагыг импортлогч аж ахуйн нэгжүүдэд тавина. Булга-Такшекений боомтоор Евро-5 стандартын шатахуун импортлох асуудал жигдрээд ирвэл дараагийн зохих шаардлагаа тавиад явна.

-Хэзээ энэ боомт ашиглалтад орж, шатахуун импортолж эхлэх юм бэ?

-Тус боомтоор өнгөрсөн жилийн 6 дугаар сард дөрвөн автоцистернээр туршилтын журмаар импортлогч 2 аж ахуйн нэгж шатахуун импортолсон. Тээвэрлэлт хийх нөхцлийн хувьд хар замтай тул саадгүй. Энэ оны хоёрдугаар улиралд тээвэрлэлт хийх асуудал яригдаж байна. Хятадын талын  хил гааль, экспорттой холбоотой бичиг баримтын бүрдэл зэрэг асуудлууд байгааг шийдвэрлэх шаардлагатай байгааг саяхан шийдэгдэж байгаа талаар мэдэгдсэн.  

-Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ цаашид ч өсөх хандлагатай байгаа юу. Нэмэгдээд байвал манайд АИ-92 шатахууны үнэ дагаад л өсөөд байна гэж ойлгох нь ээ. Буурах хандлага ер нь байгаа юу?

-Ер нь түүхий эдийн үнэ нэмэгдэхэд бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Жишээ нь: махны үнэ нэмэгдэхээр хуушуур, буузны үнэ нэмэгддэг биз дээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байна, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Манай улсын иргэдийн цалин амжиргааны түвшинтэй харьцуулахад шатахуун үнэтэй юм шиг мөртлөө нөгөө талаас шатахуун импортлогч улсын хувьд олборлогч, үйлдвэрлэгч улсуудтай бараг ижил үнээр хэрэглэж байна. Жишээ нь БНХАУ-ын хувьд олборлогч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч улс. Мэдээллээс харахад тус улсад шатахууны үнэ манайхаас 400-500 төгрөгийн илүү үнэтэй байдаг.

-Бид энэ байдлаас гарахын тулд газрын тосны үйлдвэр барьж байгаа. Үйлдвэрийн процесс ямар шатандаа явна вэ?

-Үйлдвэр 2025 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай улс тодорхой хэмжээний тос олборлоод экспортод гаргаж байна. Энэ нь жилд дунджаар 600-800 мянган тонн орчим. Гэхдээ энэ нь үйлдвэрийнхээ нийт түүхий эдийн тодорхой хувийг хангах нөөц юм. Тиймээс цаашид олборлолтоо нэмэгдүүлж, хайгуул хийх ёстой. Газрын тосны хайгуул хийхийг ард иргэд маань бас эсэргүүцдэг. Тэгсэн хэрнээ хямд үнэтэй автобензин, шатахуун хэрэглэмээр байна гэсэн шаардлага тавьдаг. Бид үйлдвэрлэгч орон болж, өөрийн хэрэглээг хангаж эхэлвэл гадаад зах зээл дэх газрын тосны үнийн хэлбэлзлийг тодорхой хэмжээнд зохицуулах боломж бүрдэнэ. Энэ чиглэл рүү явах ёстой боловч ард иргэдийн зүгээс хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцэх асуудал гаргадаг.  Энэхүү ойлголт, хандлагаасаа монголчууд бид салах ёстой. Бид автобензинтэй болохын тулд газрын тос хэрэгтэй. Газрын тостой болохын тулд хайгуул хийж, тос олборлох ёстой. Тэгээд үйлдвэрлэе, үйлдвэрлэснээ өөрсдөө хэрэглэе. Энэ мэт уялдаа холбоогүй зүйл ярьдаг, шаардлага тавьдагаа хаа хаанаа болих ёстой. Бүх монголчууд өөрсдөө итгэл, сэтгэл, зүтгэл гаргаж, хийж байгаа ажлуудыг дэмжиж, нэгдсэн байр суурьтай байж дотооддоо шатахуунаа үйлдвэрлэж хэрэглээгээ хангах цаг ойрхон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 22, 2022 08:25

Бас нэг ард иргэдээ буруутгадаг дарганцар юмаа даа

Зочин
Зочин
2 сар 22, 2022 08:33

Яөна дааа

Зочин
Зочин
2 сар 22, 2022 08:46

Энэ компануудын төлөөлөгч юум уу

Zochin
Zochin
2 сар 22, 2022 09:19

Soliorood bai. Zardlaa buuruul. Darga, ezdyydiikhee tansaglaliig khyazgaarla. Ted nariin tansaglal ikh bolokhoor yne usukhuus yadgiin.

Ургах нар
Ургах нар
2 сар 22, 2022 09:35

Ингээд нэмээд байв�##� АМГТХЭГ байх хэрэг байгаа юм уу. Энэ газрыг татан буулгаад ганзагын наймаачид шиг иргэд компани өөрсдөө шатахуунаа оруулж ирмээр юм байна л даа. Эсвэл янз бүрийн тусгай зөвшөөрлөө цуц�##�аад хэн ч оруулж ирдэг болох хэрэгтэй. Харин чанарт төр хян�##�т тавих ёстой

Зочин
Зочин
2 сар 22, 2022 09:50

arai2

Зочин
Зочин
2 сар 22, 2022 09:52

Даваа баяр аа нэг мөр 2500 болгочихоод. Өглөө босох болгонд бeнзиний үнэ нэмэгдсэн үү гэсэн айдастайгаар өндийх юм байна ш дээ. Эсвэл бүр 3000 болгочихоoч. Бeнзин гээч юмыг толгойноoсоо авч хаяна ш дээ.

Тэ ы
Тэ ы
2 сар 22, 2022 10:04

Үнэхээр буух одоо бол худлаа болждээ

Зочин
Зочин
2 сар 22, 2022 12:16

Нэг мөсөн 3000 болгочооч дээш доошгүй цаашид

Зочин
Зочин
2 сар 23, 2022 12:17

Амьдрах улам л хэцүү болж байна даа.. төрөөс төрсөн тэрбумтнууд ард иргэдийг хоосруулж, элгээр нь хэвтүүлэх юм байна. Төр засаг нь арга хэмжээ авахгүй, бүх юмны үнэ нэмэгдсээр..

Last edited 3 Он Өмнө by Зочин

Холбоотой мэдээ

Back to top button