ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Эрдэмтэд саран дээр усны эх үүсвэр байгааг олж илрүүллээ

Хятадын эрдэмтэд “Чанъэ-4” аппаратын тусламжтайгаар олж авсан мэдээллээ нарийн судалж үзээд сая гаруй жилийн өмнө саран дээр солир унасан болохыг тогтоожээ.

Солирын нүүрстөрөгчийн хондрит саран дээр унасны дараа усны зарим хэсгүүд дэлхийн хиймэл дагуулын гадаргуу дээр үлдсэн байж магадгүй гэж үзэж байна. Өнгөрсөн ажиглалтаар солир унаснаар галт уулын дэлбэрэлт бий болж, нарны салхи зэргээс үүдэн саран дээр ус бүрэлдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл гэж үзэж байгаа аж.

Судалгааны багийнхны үзэж байгаагаар, солирын мөргөлдөөн сая орчим жилийн өмнө бүртгэгдсэн ба энэ нь сарны геологийн цагийн хуваарьтай харьцуулахад нэлээд богино хугацаа юм.

Нүүрстөрөгчийн хондритууд сарыг усаар хангасаар байх магадлал өндөр байгаа гэж үзэж байна.

(Эх сурвалж: Interesting Engineering)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button