УЛС ТӨР

С.Амарсайхан: "Эрдэнэт медипас" эмнэлгийг хувьчилж авсан компани 30 сая ам.доллар нэхсэн

Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Улмаар "Эрдэнэт Медипас" эмнэлгийн хувьчлалыг цуцалж, Эрүүл мэндийн яаманд шилжүүлсэн хэмээлээ.

Тэрбээр хэлэхдээ “Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2013 онд барьж, тухайн үеийн ханшаар 69.5 тэрбум төгрөгөөр баригдсан эмнэлэг, 50 айлын орон сууц зэргийг тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд нэг ч  төгрөгийг төлбөргүйгээр хувьчилсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанд хэд хэд танилцуулж, Ерөнхий сайд үүрэг даалгавар өгсний хүрээнд энэ эмнэлгийг буцааж төрийн мэдэлж аваад, ЭМЯ-ны харьяанд шилжүүлж, бүсийн эмчилгээ оношлогооны төв болгох шийдвэрийг гаргаж байна.

Өчигдрийн засгийн газрын хуралдаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан. Энэ эмнэлгийн барилга байгууламжийг ойрын хугацаанд хүлээж авна. Хувьчилж авсан цагаасаа хойш 2016-2020 оны хооронд Эрдэнэт үйлдвэр 12.7 тэрбум төгрөгийг ажилчдын үзлэг оношилгоо хийх нэрийдлээр авсан байдаг.

Төрийн өмчийг үнэгүй авчихаад, дээрээс нь төлбөр тооцоо нэрээр үгсэж хуйвалдаж их хэмжээний мөнгө авдаг асуудал явж ирсэн байна. Хувьчилж авсан байгууллага 30 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхгүй бол эмнэлгийг өгөхгүй гэсэн асуудал ярьсан. Бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, төрийн өмчит эмнэлэг буцаж улсад ирэхээр болж байна. Тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирал асан  Ц.Даваацэрэнд эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ-т шалгаж байна. Төр өмчөө авах, өмчийн харилцааны асуудал тусдаа шийдэгдээд явна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
biibi
biibi
2022-02-24 12:48

Muu nowshnuud turiin yum bolood idej uuh gj zavaaruulj bhiin, tur ulsiinh bolood aytahn bolson yum negch bhgui shuu, hiij bga ajil ni dandaa iim neg hachin yum bhiimdaa, yuch helhev, heden tugruguu tuluud soyoltoi tseverhen oocherguu uilchilgee avch bsn bol ashtai yudaa

Иргэн
Иргэн
2022-02-24 13:14

Элбэгдоржийн үед хийгдсэн луйвар байна

Зочин
Зочин
2022-02-24 14:14
Reply to  Иргэн

Хэ их мэдэмхийрэв.Элбэгдорж ажлаа өгөөд даруй 6 жил болжээ.Наад эмнэлэг чинь баригдаад 5 жил болж байна.Бүхнийг нэг хүнд чихдэг МАНын бохир технологи мөн байна

Их мянган засагтханы хөх хар
Их мянган засагтханы хөх хар
2022-02-24 15:19

Маш зөв шийдвэр байна.

eej
eej
2022-02-24 17:00

Davaaceren gj bul har chuluu shg nohor luivarchin bjee....yahaaraa unegui huvichluulj bdg bnaa.sain shalgah hergtei

Хувьчлалы нь хууль бус гэмт хэрэг байсан
Хувьчлалы нь хууль бус гэмт хэрэг байсан
2022-02-24 18:29

гэж зарлахгүй бол тэгнэ.

Холбоотой мэдээ

Back to top button