ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ-ын төлөвлөгөө: Украиныг Хойд, Умард Солонгос шиг хоёр хуваана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны нэг зорилго нь Украины эрхийг булаан авч, “шантаажлах” замаар ОХУ-ын тавьсан нөхцөлөөр гэрээнд гарын үсэг зуруулах явдал гэж олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Украины тусгай албад В.Путины Украинд төлөвлөсөн “сценар”-т таамаглал дэвшүүлж буй аж. Тодруулбал, төлөвлөгөө нь хэд хэдэн хэсгээс бүрдэж байгаа талаар өөрийн эх сурвалжаас эш татан Украины “ZN.UA” агентлаг мэдээлжээ.

ОХУ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу: Хоёр мянга хүртэлх бүрэлдэхүүнтэй тусгай хүчнийхэн нийслэл Киев хотын хоёр нисэх онгоцны буудлын нэгийг эзлэхээр төлөвлөсөн гэнэ.

Мөн цаашид арван мянга хүртэлх шүхэрчинг, хөнгөн хуягт тээврийн хэрэгслүүдийг хамтад нь “Ил-76” онгоцоор Киев хотод илгээхээр төлөвлөсөн гэх.

Оросын десантын хүчнийхний даалгавар бол Киев хотын харилцаа холбоо, командлал, хяналтын сувгийг хааж, дэлбэрэлт зохион байгуулах, үймээн самуун дэгдээх явдал гэсэн байна.

Мөн зам талбайг хааж, цэргүүд болон хууль сахиулах байгууллагуудын хөдөлгөөнд саад хийж, хүндрэл учруулна гэсэн байна.

Үүнээс гадна, Украины эрх баригчид оргон зайлж чадсан ч Оросын талыг дэмжигч улс төрийн “утсан хүүхэлдэй”-нүүдийн нэгээр нь Засгийн газрыг ахлуулж, өмнөх эрх баригчдыг хариуцлагаас зугтсан хэмээн ойлгуулж, суртал ухуулга хийх гэсэн байна.

Энэ бүхний үр дүнд Украин улсыг яг л Баруун ба Зүүн Герман эсхүл Умард ба Өмнөд Солонгос улсынх шиг замналаар хоёр хэсэгт хуваах зорилготой гэж дүгнэжээ.

(Эх сурвалж: UNIAN)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-02-25 12:35

Orosiin talin medeelliig hariltsan adil hurgej bmaar bna,zovhon baruuni bogood ukraini medeelleer bombogdoh hereggui

ҮНЭН
ҮНЭН
2022-02-28 01:38
Reply to  Zochin

ҮХЭР МИНЬ УКРАЙН МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ МАНАТАЙ ТУЛАЛДАЖ БАЙНА ЦААНА ЧИНЬ ҮХЭРЭЭ

БАТ
БАТ
2022-02-26 22:22

Хойд умард Солонгосыг хэзээ хэн хоёр хуваачир даа Анараа чи умардыг дахин хуваахыг хүсээ юу бичихийг өмнө бодооч

ҮНЭН
ҮНЭН
2022-02-28 01:39
Reply to  БАТ

ЗАСС ЧИ БИТГИЙ ХУЦ

ҮНЭН
ҮНЭН
2022-02-28 01:37

ӨГӨР ПУТИН ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГТЭН ЧАМААС ЯЛ АСУУХ ӨДӨР ГАРЦААГҮЙ ИРНЭ

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button