НИЙГЭМУЛС ТӨР

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес ажлаа өгчээ

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес ажлаа хүлээлгэн өгчээ. Одоогоор тус компанийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байна.

Захирлын  томилгоог “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлыг чөлөөлж, нэр дэвшүүлж, томилдог. Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Армандо Торресийн ажлаа хүлээлгэж өгөх өргөдлийг ТУЗ хэлэлцэн, хүлээж авчээ.

Харин шинэ Гүйцэтгэх захиралд нэр дэвшүүлэх үйл явц хараахан өрнөж эхлээгүй байна. Армандо Торресийн хувьд 2017 оноос хойш тав орчим жилийн турш энэ албыг хашсан. “Оюу толгой” ХХК-ийн түүхэн дэх захирлуудтай харьцуулахад энэ нь урт хугацаанд тооцогдоно гэж тус компанийн зүгээс тайлбарлаж байгаа юм.

Мөн ажлаа хүлээлгэн өгсөн шалтгааныг нь “Оюу толгой” ХХК-иас албан ёсоор мэдээлээгүй ч томилогдохдоо хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, компанийн үйл ажиллагаа цаашид шинэ түвшинд шилжинэ гэдэг агуулга яригдаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button