Нийгмийн

АТГ-аас хотод 15, орон нутагт гурван объектод нэгжлэг хийжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 75 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс нэг гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, гурван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 580 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас таван хэргийг шүүхэд шилжүүлэх, есөн хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 564 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт зарим эрүүгийн хэрэгт хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад Улаанбаатар хотод 15, орон нутагт гурван объектод прокурорын зөвшөөрлөөр нэгжлэгийг хийв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button