Нийгмийн

Д.Сумъяабазар: Автомашины ачилтын торгуулийг 100.000 төгрөг болгох шийдвэр хэн ч гаргаагүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн түгжрэлийг хэрхэн шийдэх гарц, төлөвлөгөөнийхөө талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэгдүгээрт эгнээнд зогссон машин ачилтын үнийг 100 мянган төгрөг болгох шийдвэр хэн ч гаргаагүй.

Нэгдүгээрт эгнээнд зогссон машиныг ачихаа больвол түгжрэл улам нэмэгдэнэ. Аргацаасан байдлаар явах юм бол түгжрэл арилахгүй, буурахгүй.

Долоон жилээс дээш насжилттай, далайн шуурганд өртсөн ямбий машиныг Монгол оруулж ирээд, засварлаад, талх шиг зараад байгааг болиулах хэрэгтэй. Манай Улаанбаатар хуучин машины оршуулгын хот биш.

Түгжрэлийг бууруулахын тулд “Улаанбаатарын ухаалаг удирдлагын систем” гэдгийг нэн тэргүүнд хийхээр зорьж байна. ТЭЗҮ-г нь гуравдугаар сард гаргана.

Буруу хүрдтэй жолооны машиныг хязгаарлах эсэх асуудлаар УИХ шийдвэр гаргана. Нийслэлээс саналаа оруулна.

Энэ бол цогц шийдэл, төлөвлөгөөтэй ажил. Зүгээр л босон суугаад шийддэг асуудал. Тооцоо судлагаан дээр суурилж хийх ажил.

Би бүрэн эрхийнхээ хугацаанд түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулна гэж зорьж байна. Хүн амын төвлөрлийг зөв зохицуулбал эдийн засаг өөрөө босоод ирнэ. Ийм тогтолцоог бүрдүүлье" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-02 19:37

Ингээд тэнэгтээд унадын үхсэн ацны чинь буруу бариултай машиныг цаазлах хэрвээ тэгвэл монголд олон хүн хоолгүй хонож турж үхээд харин ч нэг түгжрэлгүй иргэдгүй болно шүү.Авилгачдын үүр уурхай бүх яам тусгай газруудаа энэ олон дээд сургууль нэртэй биеэ худ�##�даж архи уухыг заадаг газруудаа Багануур Н�##�айх Дархан Эрдэнэт аваачаад хаячих дагуур хот байгуулах газраа энэ олон авилгачдын үүр уурхайгаа аваачаад хаячмх.Нарантуул техникийн захаа Женкогийн байгуулсан хотын газарт аваачаад хая ингээд тэр газрууддаа орон мууц олноор бариад гэр хорооллоо устгачихаа.Чи чадахгүй ээ Сумьяа минээ юун 50 хувь бууруулах харин энэ хэмжээгээр нэмэгдээд байна гагнуур авахгүй газраараа ханзраад байнаа хө иргэдийн амьжиргаа машин тэргээр оролдвол засагтайгаа онхолдож үхнээ Су жаахан бодолтой байгаачээ зөвлөх хүн �##�га бол намайг дуудаачээ хамаагүй донгосоод унав�##� яадын чи

Холбоотой мэдээ

Back to top button