Нийгмийн

Ш.Энхийн-Од “Nike hoop summit” тоглолтод Монголоос анх удаа оролцохоор болжээ

Аавынхаа амжилтыг үргэлжлүүлж, NBA-ийн тамирчин болохоор мэрийж яваа Ш.Энхийн-Од Америкийн оюутны спортын холбоо (NCAA)-ны дээд лигт урилгаар тоглосон Монголын анхны тамирчин болсон билээ.

“Дэйтон”-ы их сургуулийн багт тоглож буй тэрбээр “Nike” компаниас зохион байгуулдаг “Nike hoop summit” шоу тоглолтод оролцох 12 тамирчны нэгт багтжээ.

Өсвөрийн Бүх оддын тоглолт гэгддэг тус тоглолтод АНУ, Дэлхийн баг хоорондоо өрсөлдөнө. Ингэснээр Ш.Энхийн-Од дэлхийн багт өрсөлдөн, 19 настай америк шилдгүүдийн эсрэг тоглохоор болжээ. Тоглолт дөрөвдүгээр сарын 8-нд Портланд хотод болно.

“Nike hoop summit” тоглолтын дэлхийн багт өрсөлдөж байсан тоглогчдоос NBA-ийн супер од Новицкий, Йокич нарын шилдгүүд төрсөн. Энэ шоу тоглолтоос 12 жилийн хугацаанд 11 тамирчин NBA-ийн драфтын №1-ээр хэр чансаатай, нэр хүндтэй тэмцээнийх нь илрэл.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 4, 2022 08:59

Дэлхийн од болоосой

Зочин
Зочин
3 сар 4, 2022 09:25

Bayar hurgeyee

Зочин
Зочин
3 сар 4, 2022 09:28

Mundag nba iin tamirchin bolooroi

сбөа
сбөа
3 сар 4, 2022 13:00

Мангар бацаан биеийн хөгжил байхгүй тахийсан гоймон.

Холбоотой мэдээ

Back to top button