СПОРТ

“Бээжин-2022”: Б.Ганболд XII байрт орлоо

Өвлийн XIII паралимпын наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотод үргэлжилж байна.

49 орны 650 гаруй тамирчин спортын үндсэн зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдөж буй энэ удаагийн наадамд Монголоос гурван тамирчин оролцож буй.

Гүйлтийн цанын төрөлд хурд сорьж буй ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар өнөөдөр өрсөлдлөө.

Гүйлтийн цанын 20 км-ын уралдаанд хурд сорьсон Б.Ганболд  цаг, 4 минут, 23.5 секундийн амжилтаар 12 дугаар байрт орлоо. Харин Ц.Дашдорж замаа дуусгаж чадсангүй.

Манай хоёр тамирчин энэ сарын 9-нд спринт зайд уралдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button