ДЭЛХИЙНИЙГЭМ

Афганистаны сэтгүүлч “Time” сэтгүүлийн оны шилдэг эмэгтэйгээр тодорлоо

Афганистаны сэтгүүлч Захра Жойя өөрчлөлтийг манлайлснаараа “Time” сэтгүүлийн 2022 оны шилдэг эмэгтэйчүүдийн нэгээр шалгарчээ. Захра Жойя “Илүү эрх тэгш ертөнцийг бий болгохоор зүтгэж буй дэлхийн шилдэг 12 эмэгтэй удирдагчид” хэмээх нийтлэл бичсэн юм.

Сэтгүүлч Захра Жойя өөрийн мэдээллийн агентлаг болох “Рухшана Медиа”-гаар дамжуулан Афганистан дахь эмэгтэйчүүдийн ахуй амьдралын талаар байнга сурвалжилж байсан хэмээн эх сурвалж онцолжээ.

Тэрбээр 2020 оны арванхоёрдугаар сард өөрийн мөнгөөр ​“Рухшана Медиа” агентлагийг үүсгэн байгуулжээ. Тус мэдээллийн агентлаг нь Афганистан дахь анхны феминист мэдээллийн агентлаг юм.

Захра Жойя өдгөө Их Британид дүрвэгчээр амьдарч байгаа юм. Гэсэн хэдий ч, тэрбээр “Рухшана Медиа” агентлагаа удирдсан хэвээр байгаа юм. Тэрбээр эмэгтэй сэтгүүлчдийн багийнхантайгаа “Талибан”-ы дэглэмийн үеийн амьдралын тухай өгүүллэг, мэдээлэл нийтэлдэг.

Жойя хэлэхдээ, тэрбээр хэдийгээр эх орноосоо гадуур амьдарч байгаа хэдий ч Афганистан дахь эмэгтэйчүүдийн нөхцөл байдалд гол анхаарлаа хандуулдаг гэсэн юм.

Жойягийн хамтран ажиллагчид түүнийг Афганистан дахь эмэгтэйчүүдийн асуудлыг байнга хөнддөг байсан нь түүний амжилтын гол шалтгаануудын нэг гэлээ.

Захра Жойя “The Guardian” сэтгүүлд нийтэлсэн нийтлэлдээ “Афганистанд эмэгтэй хүн, тэр тусмаа сэтгүүлч байх амаргүй байсан, одоо бидний сурвалжлага нийтлэлүүд бүрмөсөн алга болсон. “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны зарим мужид эмэгтэй сэтгүүлчдийг телевизийн сувгаар гарахыг, бас радиогоор ярихыг хориглосон. Талибанчууд эмэгтэйчүүдийг зөвхөн хижаб өмсөхийг албадан шахаж байгаа тул энэ нь бидний түүхийг үргэлжлүүлэн дэлхий нийтэд дэлгэхийг улам бүр шаардаж, чухал болгож байна” гэжээ.

Холливудын алдарт жүжигчин, НҮБ-ын элч төлөөлөгч Анжелина Жоли Захра Жойяд ярилцлага өгч байсан удаатай.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button