НИЙГЭМСошиал трэнд

О.Осоржамаа: Шахмал түлшний асуудлаар цагдаагийн байгууллага надтай холбогдоогүй

“Тавантолгой түлш” компанийн Үйлдвэрлэлийн албаны инженер З.Цэрэндорж есдүгээр сарын 13-нд хийсэн мэдэгдэлдээ “Манай үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг “Мод шиг асаж байгаа хэрнээ ямар ч илчгүй байна” хэмээн зохион байгуулалттайгаар олон нийтэд ташаа мэдээ түгээж байна. Энэ нь манай байгууллагын 500 гаруй залуусын бүтэн жил нойр хоолгүй хөдөлмөрлөж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үгүйсгэж, нэр хүндийг гутааж буй тул албан ёсоор хуулийн байгууллагад хандах болно” гэсэн юм.

Энэ талаар цахим орчинд иргэн О.Осоржамааг шахмал түлшийг шүүмжилсэн хэмээн цагдаагийн байгууллагаас шалгахаар болсон гэх мэдээлэл тараад байгаа.

О.Осоржамаатай холбодож энэ талаар асуухад "Шахмал түлшний асуудлаар цагдаагийн байгууллагаас хандаж гомдол мэдээлэл ирсэн гэх юм огт мэдэгдээгүй байна. харин тэр мэдээлэл хийсэн хүн нь надтай ирж уулзсан” гэлээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button