СПОРТ

МҮБХ: Барилдааны үеэр зүй бус үйлдэл гаргасан Б.Бат-Өлзий харцагад сануулга өглөө

2022 оны хоёрдугаар сарын 27-нд болсон үндэсний бөхийн барилдаанд зодоглосон Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын харцага Б.Бат-Өлзий тавын даваанд улсын начин Ж.Ням-Эрдэнийн барьцыг халахдаа цохих байдал гаргасан нь нэлээд шүүмжлүүлсэн.

Үүний дараа Б.Бат-Өлзий харцага бөх сонирхогчдоос, Ж.Ням-Эрдэнэ начнаас уучлалт гуйсан. Тэрбээр “Сайн байцгаана уу. Өчигдөр болсон барилдааны тавын даваанд Ням-Эрдэнэ начинтай барилдах явцад барьц халах үйлдэл хүмүүст цохиж байгаа юм шиг харагдсан байна. Бөхдөө хайртай монголчуудаасаа уучлалт гуй байна. Мөн Ням-Эрдэнэ ээ, уучлаарай хө” гэсэн юм.

МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцжээ. Улмаар Б.Бат-Өлзий харцагад сануулга өгөн, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
бацаан
бацаан

бөх нэртэй нийгэмшээгүй бацаануудын ааш араншин ,санаа ,бодол хэцүү дээ

Зочин
Зочин

Бат-Өлзий их даруухан бөхсанагддаг юу болсон юм бол.

Зочин
Зочин

БЯРУУ Ч БОЛООГҮЙ БАЙЖ БУХНУУДТАЙ ШӨРГӨӨЦӨЛДӨНӨ ГЭЖ ЭНЭ ИХЭНХ НЬ ХЭМХ МӨРГҮҮЛЭЭД ХУУШУУР БОЛДОГ ЖАМТАЙ ШҮҮ ХӨ

зочин
зочин

одоо түмний хайр хүндэдээд эхэлсэн бна удахгүй нэгнийгээ алах байх шүү бөхөнцөрүүд

зочин..
зочин..

Чухам аль барилдаан бол бүү мэд,нэг удаа Бат-Өлзий унаад тахим өгөхдөө өшиглөсөн,ТВ-ээр тайлбарлагч " Эвгүй юм хийж байгааг хэлж" байсан.Өшиглөсөн нь цохисон болоод явчихав уу,эсвэл өшиглөснийг нуугаад зөвхөн цохисонд нь сануулга өгөв үү? Арга хэмжээ шударга бус байх ёсгүй л баймаар !

Холбоотой мэдээ

Back to top button