СПОРТ

МҮБХ: Барилдааны үеэр зүй бус үйлдэл гаргасан Б.Бат-Өлзий харцагад сануулга өглөө

2022 оны хоёрдугаар сарын 27-нд болсон үндэсний бөхийн барилдаанд зодоглосон Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын харцага Б.Бат-Өлзий тавын даваанд улсын начин Ж.Ням-Эрдэнийн барьцыг халахдаа цохих байдал гаргасан нь нэлээд шүүмжлүүлсэн.

Үүний дараа Б.Бат-Өлзий харцага бөх сонирхогчдоос, Ж.Ням-Эрдэнэ начнаас уучлалт гуйсан. Тэрбээр “Сайн байцгаана уу. Өчигдөр болсон барилдааны тавын даваанд Ням-Эрдэнэ начинтай барилдах явцад барьц халах үйлдэл хүмүүст цохиж байгаа юм шиг харагдсан байна. Бөхдөө хайртай монголчуудаасаа уучлалт гуй байна. Мөн Ням-Эрдэнэ ээ, уучлаарай хө” гэсэн юм.

МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцжээ. Улмаар Б.Бат-Өлзий харцагад сануулга өгөн, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
бацаан
бацаан
2022-03-09 12:38

бөх нэртэй нийгэмшээгүй бацаануудын ааш араншин ,санаа ,бодол хэцүү дээ

Зочин
Зочин
2022-03-09 13:27

Бат-Өлзий их даруухан бөхсанагддаг юу болсон юм бол.

Зочин
Зочин
2022-03-09 20:12

БЯРУУ Ч БОЛООГҮЙ БАЙЖ БУХНУУДТАЙ ШӨРГӨӨЦӨЛДӨНӨ ГЭЖ ЭНЭ ИХЭНХ НЬ ХЭМХ МӨРГҮҮЛЭЭД ХУУШУУР БОЛДОГ ЖАМТАЙ ШҮҮ ХӨ

зочин
зочин
2022-03-10 06:15

одоо түмний хайр хүндэдээд эхэлсэн бна удахгүй нэгнийгээ �##�ах байх шүү бөхөнцөрүүд

зочин..
зочин..
2022-03-14 14:16

Чухам �##�ь барилдаан бол бүү мэд,нэг удаа Бат-Өлзий унаад тахим өгөхдөө өшиглөсөн,ТВ-ээр тайлбарлагч " Эвгүй юм хийж байгааг хэлж" байсан.Өшиглөсөн нь цохисон болоод явчихав уу,эсвэл өшиглөснийг нуугаад зөвхөн цохисонд нь сануулга өгөв үү? Арга хэмжээ шударга бус байх ёсгүй л баймаар !

Холбоотой мэдээ

Back to top button