ДЭЛХИЙНИЙГЭМ

Ши Жиньпин: Орос, Украины яриа хэлэлцээг дэмжих хэрэгтэй

“Орос, Украины нөхцөл байдалд хоёр тал хэлэлцээрийнхээ эрчийг хадгалж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, харилцаа холбоогоо цаашид ч үргэлжлүүлж, дорвитой үр дүнд хүрэхийг нь дэмжих хэрэгтэй” хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц нартай хийсэн онлайн видео уулзалтын үеэр Олон Улсын Хамтын Нийгэмлэг /ОУХН/-т уриаллаа. Энэ талаар Хятадын “Шиньхуа” /Xinhua/ агентлаг мэдээллээ.

Ши Жинпьпин дарга дэлхийн хэмжээний асуудал болоод буй Украины өнөөгийн хямралд санаа зовниж, Европын нутаг дэвсгэрт цэргийн мөргөлдөөн эхэлсэнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Москва, Киевийн хооронд энхийн хэлэлцээг дэмжихийг дэлхийн улс орнуудад уриалав.

Ши Жиньпин одоо авч хэлэлцэх ёстой хамгийн эн тэргүүний гол асуудал бол нөхцөл байдлыг цаашид улам хурцатгах, хяналтаас гаргахаас урьдчилан сэргийлэх явдал хэмээлээ.

“Бид хүмүүнлэгийн томоохон хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд дээд зэргийн тэвчээртэй байхыг дэлхий дахинд уриалах ёстой” хэмээн Ши Жиньпин дарга онцоллоо.

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр БНХАУ, Орос, Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэхийг уриалж байсан. Тэрбээр энэ тухайгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар холбогдох үеэрээ ч сануулж байсан юм.

Эх сурвалж: Global News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button