
Гуравдугаар сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одон медаль тарааж шагналын хур буулгасан. Хөдөлмөрийн хүндэт, Алтан гадас одонт, Гавъяатууд олон төрөв. Шагналын дараа үүнийг шүүмжлэгсэд ч нилээдгүй олон байлаа. Улмаар эл цол тэмдэгүүдийг дагаад сар бүр мөнгөн урамшуулал олгодог нь талцал маргаан үүсгэсэн юм. Тодруулбал, эдгээр цол тэмдгүүдийг дагаж сар бүр тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал дагалддаг, мөн байрны 50 хувийг төрөөс хөнгөлдөг тул ийн шагнагдах дуртай байдаг хэмээж буй.
Тэгвэл шагнал дагасан мөнгөн урамшуулал ямар байдаг вэ?
2008 онд “Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль” батлагдсан байна.
Уг хуулийн дагуу улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна төрөөс сар бүр 150-200 мянган төгрөгийн нэмэгдэл олгодог байна.
Мөн 2017 оны хоёрдугаар сарын 2-нд батлагдсан “Алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан байдаг. Эл хуульд:
Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд
4.1.Энэ хууль нь Ахмад настны тухай хуулийн 3.1-д заасан насанд хүрсэн Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн Монгол Улсын иргэнд үйлчилнэ.
Нэмэгдэл, хөнгөлөлт авах эрх
5.1.Энэ хуулийн 4.1-д заасан ахмад настан мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан нэмэгдэл, хөнгөлөлт авах эрхтэй.
5.2.Ахмад настан нь энэ хуулийн 4.1-д заасан цолыг давхардуулан хүртсэн бол түүнд аль их хэмжээтэй нэмэгдлийг олгоно.
5.3.Энэ хуулийн 4.1-д заасан ахмад настанд доор дурдсан нэмэгдлийг олгоно:
5.3.1.Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд сар бүр мөнгөн тусламж;
5.3.2.ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр мөнгөн тусламж;
5.3.3.Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнд сар бүр мөнгөн тусламж.
5.4.Энэ хуулийн 4.1-д заасан ахмад настанд доор дурдсан хөнгөлөлтийг үзүүлнэ:
5.4.1.нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардалд жилд нэг удаа;
5.4.2.дотоодын рашаан сувиллын эрхийн бичгийн үнэ, ирэх, буцах замын зардалд жилд нэг удаа нөхөн;
5.4.3.орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа
Нэмэгдэл, хөнгөлөлтийн хэмжээ
6.1.Энэ хуулийн 5.3-т заасан нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.
6.2.Улсын Их Хурал нэмэгдлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан шинэчлэн тогтоож болно.
6.3.Энэ хуулийн 5.4-д заасан хөнгөлөлтийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ өдрийн мэндийг дэвшүүлье? С Шаравсамбуу миний бие 2022оны 1-р сарын 26 ны өдрийн МУлсын ерөнхийлөгчийн 07 тоот зарлигаар Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор шагнангдсан билээ. Шагналыг БХ ын сайдын тодорхойлолтоор олгосон, гэтэл БХЯ ны хуулийн хэлтэс нь мөнгөн хангамж олгох эрх зүйн акт болон баримтлах шийдвэргуй тул сар бүр олгох мөнгө олгогдохгуй бна, иймд БХЯ-ны хуулийн хэлтэст мөнгөн хангамж олгох талаар албан тоот явуулж туслана уу?( Миний бие Байлдааны онгоцны нисгэгч байсан юм)
Энэ хүн 60 нас хүрээгүй бол гавъяат цолны нэмэгдэл олгогдохгүй.
ЭНЭ бодлдогогүй шагнахаа болиоч. ЭНЭ их урамшууллыг татвараас л бүрдүүлдэг болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ өөрөөёөө гаргахгүй шүү
Нөгөө төрийн их дагины төрсөн эгч ч гавьяат болж байх шиг
Ийм учиртай байж. Гавьяатын үнэлэмж газар доор орчихоод байхад авах гээд явдаг хүмүүсийг гайхаад байдаг байсыын. Сард 250к авдаг юм бол аргагүй байх нь.
Арай юмаа . Ерөнхийлөгч өөрөө л шагнаж байгаа юм чинь өөрийнхөө хөрөнгөнөөс өгч баймаар юмаа . Ямар ард түмний хүсэлтээр шагнаж байгаа биш