НийгмийнСПОРТ

Ц.Магалжав: Ц.Содномдорж бөхчүүдээс допингийн шинжилгээ авхуулах хүсэлт гаргасан нь үнэн

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдорж нэр бүхий дөрвөн бөхийг допингийн шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасан гэх мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлд даян аварга Н.Батсуурь, улсын гарьд М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, аймгийн заан Ц.Бямба-Отгон нарыг хамруулах хүсэлт гаргасан гэсэн юм.

Энэ талаар МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав “Zogii.mn” сайтад дараах тодруулгыг өгчээ. Тэрбээр “Бөхчүүд допингийн эсрэг байр сууриа илэрхийлж байгаа. Допингийн шинжилгээний зардлыг хувиасаа гаргая, бөхчүүдийг хамруулъя гэж буй нь үүний нэг хэлбэр. Нэр бүхий нэг бөхөөс ийм хүсэлт ирсэн. Тухайн бөх Допингийн эсрэг төвд хүсэлт гарган, ийм, ийм бөхөөс шинжилгээ авхуулах санал гаргасан. МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээд шинжилгээг хэн нэгний хүсэлтээр бус журмын дагуу авна гэж шийдвэрлэсэн.

-Улсын арслан Ц.Содномдорж тийм хүсэлт гаргасан гэсэн. Үнэн үү?

-Үнэн.

-Мэдээллийн хэрэгслээр цацагдсан дөрвөн бөхөөс допингийн шинжилгээ авхуулах хүсэлт гаргасан юм уу?

-Гуравдугаар сард болсон барилдаанд зодоглосон бөхчүүдээс шинжилгээ авна гээд 7-8 бөхийн нэрийг гаргачихсан байсан юм билээ. Ингэж болохгүй гэж Допингийн эсрэг үндэсний төвд хэлсэн. Хэнээс нь допингийн шинжилгээ авах вэ гэдгээ Тэргүүлэгчид шийдвэр гаргая. Эсвэл Допингийн эсрэг үндэсний төвийнхөн шууд авах эсэхээ шийдье гэж тогтсон. Тэгэхгүй бол Допингийн эсрэг үндэсний төвийнхөн шууд дураараа ирээд, ямар нэгэн байдлаар автаад яваад байж болохгүй.

-Нэг хүний хүсэлтээр Допингийн эсрэг үндэсний төв ирээд шинжилгээ авч болдог юм уу?

-Хардах эрх хүн бүхэнд бий. Зардлыг нь гаргаад шинжилгээ авахуулъя гэж буйг МҮБХ дэмжихээс өөр аргагүй. Допингийн эсрэг үндэсний төв шинжилгээ авахдаа МҮБХ-нд мэдэгдэх ёстой.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Kca
Kca
2022-03-10 12:47

Үр хүүхдүүддээ Содном шиг хуншгүй гоншигонуур хүн битгий болоорой гэж захина.

Иргэн
Иргэн
2022-03-10 13:10

Сайхан бөх гэж хүндэлж явсан юмсан, хуншгүй, эр хүний жудаггүй новш байжээ

ИргэнИргэнИргэн
ИргэнИргэнИргэн
2022-03-10 14:14

Бөхчүүд допинг их хэрэглэж байгаа. Допингийн хэрүүл тасрахгүй байна.

тогтох
тогтох
2022-03-10 14:35

4 давсан бөхөөс шинжилгээ авч баймаар байна тэгвэл хөгшчүүл барилдахаа болиод допинг үгүй болно. Допингоор 4 даваад 5-д начин төрүүлж хоолныхоо мөнгийг хийгээд байгааг хэн хүнгүйл мэдэж байгаа

Зочин
Зочин
2022-03-10 15:09

Зөв сан�##� байна . Бөхчүүд хэн нь хэн бэ гэдгээ мэдэж байгаа ш дээ . Адилхан амьдрах аргаа хайж яваа эрчүүд , нэг хэсэг нь хориодтой бодис хэрэглээд нөгөө хэдийгээ хэмхлэчих гээд байдаг . Хэчнээн жил нөгөө хэсэг нь хохирч явахав . . .

Зочин
Зочин
2022-03-10 17:38

тэр бөх тэгж сан�##� хэлсэн гээд л нэрийг нь зарлаад явах сонин л бна.Хооронд нь улам муудуулах аяултай

Д.Батжаргал
Д.Батжаргал
2022-03-10 18:53

Хүнийг ш�##�гуулах ч яахав, өөрөө хэдэн жилийн өмнө тэр юмаа хэрэглэчихээд г�##�зуу бар шиг явсан даа, одоо аймгийн цолтонг ч барахаа байсан байгаа нь нөгөө хий нь гарсан гүзээ болжээ л гэж харагдаж байна лээ, ххх

иргэн
иргэн
2022-03-10 20:44

со-гийн энэ үйлдэлийг зөв гэж бодож байна даа,тэгээд одоо мэдрэгдээд байгаа зүйлийг хайца�##�аад байх хэрэг үү,манай монголчууд шудрага үйлдэлд дургүй байдаг нь ингээд л илэрч байгаа юм даа,

guns
guns
2022-03-10 21:17

asuudalgui bl uguud batlaad avah n zuv shuudee, uruu tsairailaad emzegleed bh ym alga l bn , harin ter ym n ilervel z##luul ymaa l hureh n gartsaagui ,unenii tuluu yvj bui SO ch ymar iluudee garsan mungutei amitan bishdee , ydaj l hil orchimoor uvs hadaj hil damnuulj naimaalj yvsan bishdee.

Зочин
Зочин
2022-03-10 21:25

Маш зөв шүү

Зочин
Зочин
2022-03-10 22:20

Со-д баяр хүргэе! Олон жил шударга ёсыг эрхэмлэдэг Со-г допингтой дуракууд хохироосон шүү! МҮБХ-ны удирдлага допингтой ил тод тэмцэж чадахгүй бол огцроод өг.

Зочин
Зочин
2022-03-14 13:05

ulsiin naadamd 3 iin davaanaas bugdiig n shinjilgeend hamruulah heregtei. Busad tomoohon barildaanuudad 4 iin davaanaas shinjilgeend hamruulaya.

Холбоотой мэдээ

Back to top button