ДЭЛХИЙНИЙГЭМ

Жо Байден ОХУ-д ам.долларын хориг тогтоолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын нутаг дэвсгэрт долларын дэвсгэртийн хориг тогтоох зарлигт гарын үсэг зурлаа.

Зарлигт, “Дараах зүйлийг хориглоно: ОХУ-ын Засгийн газар, эсхүл тус улсын нутаг дэвсгэрт буй АНУ-ын хувь хүн, аж ахуйн нэгжүүд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүйгээр ОХУ-ын аливаа хүн, байгууллага, пүүс компанид шууд болон шууд бусаар долларын дэвсгэртээр АНУ-ын Засгийн газрын экспорт, дахин экспорт, худалдаа арилжаа, ханган нийлүүлэлт хийхийг хориглоно” хэмээн дурджээ.

Үүний зэрэгцээ, Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-аас архи согтууруулах ундааны төрөл зүйл, очир алмааз, далайн гаралтай бүтээгдэхүүний импортод хориг тогтоосноос гадна ОХУ руу тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн экспортлохыг хязгаарласан байна.

Цагаан ордны мэдэгдэлд “Гүйцэтгэх захирамжаар ОХУ-ын эдийн засгийн аль ч салбарт ирээдүйд хийх хөрөнгө оруулалтыг хязгаарлах эрх зүйн үндэслэлийг тогтооно” хэмээн мэдэгджээ.

Өмнө нь, АНУ Москвагаас газрын тос, байгалийн хий, нүүрс авахаас татгалзсан юм.

Энэ бүхэн нь мэдээж хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украиныг цэрэггүй бүс болгох “цэргийн тусгай ажиллагаа” /дайн/-г эхлүүлсэн. Үүний дараа АНУ болон Барууны олон орон Москвагийн эсрэг салбар бүрийг хамарсан томоохон хориг арга хэмжээ авч эхэлсэн, ялангуяа банк санхүүгийн салбараас эхлээд урлаг, соёл, технологийн салбарт хүртэл хориг тогтоогоод байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 12, 2022 12:24

энэ төгцөг үхэх нь ойртождээ чааваас

Зочин
Зочин
3 сар 12, 2022 16:32

Зочин

Шударга иргэн
Шударга иргэн
3 сар 12, 2022 17:29

Энэ хоригоос Дэлхий нийт бүгдээрээ хоригдоно.

Зочин
Зочин
3 сар 12, 2022 17:37

Зөнөг өвгөн дайнд хөөрөөд байгаа бололтой зөнөгийн хажуугаар тэнэг

Иргэний хуульч
Иргэний хуульч
3 сар 13, 2022 15:36
Reply to  Зочин

Зөнөсөн хүний бодол ийм байна биз дээ. Конгрeсст үг хэлэхдээ Укрианыг Ирактай андуурч байсан гэсэн. Ийм хүнийг төрийн тэргүүнээрээ сонгочихож байгаа улс ямар вэ? Гэхдээ Болтстрeйдын мөнгө хүүлэгчдийн бодлогыг үг дуугүй дагадагтаа л сонгогдсон биз дээ.

Зочин
Зочин
3 сар 12, 2022 17:48

Dollar 5k boloh ni dee, dollar aa avtsgaagaarai

Зочин
Зочин
3 сар 12, 2022 18:16

dollar 5000 togrogtei udaxgui tentsej uneguidnee

Зочин
Зочин
3 сар 12, 2022 19:07

Зөв өө, зөв ингэж л Оросуудыг зогсоох хэрэгтэй!

Зочин
Зочин
3 сар 12, 2022 20:46

МОНГОЛ ХҮН ЧИ ЯАГААД АМЕРИКИЙГ ХАРААГААД БАЙНА УРЬД ЦАГТ ОРОС АМЕРИКГҮЙ АМЕРИК ОРОСГҮЙ БОЛООД Л БАЙСАН ОДОО ЯАГААД УУРЛААД БАЙНА АМЕРИКД ОРОС КОМНИСТУУД МОНГОЛ ХҮН ХОЁРТ ХААЛТАЙ Л БАЙСАН Ш ДЭЭ ТЭНД ОЧИЖ ЖОРЛОН УГААМААР БАЙНА ГЭЭД УУРЛААД БАЙГАА ЮМ УУ АЙН

БиМонголХүн
БиМонголХүн
3 сар 12, 2022 21:19

zuw zuw noyon dollariig ajlaas ni halah cag irjildee. yuanaar buh guilgeeg hiideg bolcgooyo

Зочин
Зочин
3 сар 13, 2022 01:39

Зөнөг Байдлер

Зочин
Зочин
3 сар 13, 2022 13:46

Буруу зөнөсөн Путлер өвгөний төгсгөл ойртсоор байна.

Иргэний хуульч
Иргэний хуульч
3 сар 13, 2022 15:39
Reply to  Зочин

Буруу зөнөсөн Байдeн, АНУ түүхийн тавцангаас арчигдаж байж дэлхий eртөнц амар амг�##�ан болно шүү.

Холбоотой мэдээ

Back to top button