Нийгмийн

Хурц арслан Ө.Батзул Ж.Сүхбатын нэрэмжит барилдаанд түрүүллээ

Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Аврагч СХ, Үлэмж органик ХХК-ны бөх, аймгийн хурц арслан Өлзийсайханы Батзул түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, "Цагаан-Уулын Магнет" ХХК, "ДЦС-4" ТӨХК, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэв.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Алдар СХ, Алтанжолоо групп, Их монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Таван хур ХХК, Даян дэвжээний бөх, аймгийн арслан Доржготовын Батбаатар нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд а.х.а Ц.Мөнхбаяр, а.з Э.Батмагнай, а.н Д.Цэнд-Аюуш, с.з Ө.Батсуурь нар үлдэв. Маргааш сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдах бөхийн тоо хязгааргүй. Бүртгэл тухайн өдрийн 09:00 цагаас эхэлнэ.Үзэгчид www.ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button