
Америкийн философич, эдийн засагч Фрэнсис Фүкүяама Украиныг эзлэн түрэмгийлсний дараа ОХУ-д ямар үр дагавар авчрах талаар таамаг дэвшүүлжээ. Энэ талаар “American Purpose” сэтгүүл нийтэлсэн байна.
Түүнчлэн, Фрэнсис Фүкүяама хэлэхдээ, “ОХУ-ын ялагдал улам л ойртсоор байгаа гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна, Украины асуудал дээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “ямар ч хэрэггүй гэдгээ дахин нотоллоо” хэмээв.

“Жо Байдены Засаг захиргааны Украины агаарын замд хориг тогтоогоогүй, мөн Польшид байгаа Оросын “МиГ” онгоцыг Украинд шилжүүлэхгүй гэсэн хоёр шийдвэр нь хоёулаа зөв байсан. АНУ-ын Засаг захиргаа сэтгэл хөдлөлөө хянаж, тайван байж чадсан. Украинчуудын хувьд Оросуудыг өөрсдөө ялсан нь дээр. Учир нь, үүгээр нь Москва Украин руу НАТО-гийнхан дайрсан гэх гүтгэлгийг зөвтгөх боломжтой” хэмээн Фүкүяама бичжээ.
Нэмж сануулахад, Фрэнсис Фүкүяама “Путин тэсч үлдэж чадахгүй, эцэстээ ялагдана” хэмээн тэмдэглэжээ.
Эх сурвалж: The Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай хүний таамаглал дандаа алдсан
Та нар шиг нусан жорууд орос ах нарыг хэзээ ч дийлэхгүй. Энэ дайн бол шударга дайн учраас оросын ялалтаар дуусна. Америк тэогүүтэй натогийн гөлөгнүүд худал хуцах хэрэггүй.
Дээр үеийн дайны тактик одоо ач холбогдолгүй болсон гэдэг нь нотлогдож байна, тэгэхээр орос ялагдаж байснаас зүгээр л цэргээ гаргасан нь зөв.
Эргүү мал бууны нохой