Нийгмийн

ГЕГ: Тухайн иргэн 3.6 кг алт, үнэт эдлэлийг нисэх буудлын ариун цэврийн өрөөнд нуусан байсан

Турк улсаас энэ сарын 3-нд каргоноос их хэмжээний алт болон мөнгөн эдлэл татваргүй нууж оруулахыг завдсан зөрчил илэрсэн.

Энэ талаар ГЕГ-аас албан ёсны мэдээлэл өгөхдөө “Үнэт эдлэлээ хилээр нууцаар гаргахын тулд бусдад дамжуулах, Гаалийн хяналтын бүсийн тавилга, эд хогшилд нуух зөрчил багагүй гардаг. Зөвхөн сүүлийн таван сарын байдлаар л гэхэд 10 удаагийн зөрчилд Зөрчлийн хэрэг нээн шалгасан. Үүнд нийт 335,2 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 167 сая төгрөгийн торгууль оногдуулсан.

Хамгийн сүүлд гэхэд энэ оны гуравдугаар сарын 3-нд Турк-Улаанбаатарын нислэгийн зорчигч У 3,6 кг алт, үнэт эдлэлийг нисэх буудлын ариун цэврийн өрөөний хогийн саванд нуун, бусдад дамжуулахыг завдсан.

Нисэх буудлын ажилтанд дамжуулахын тулд ингэж нуусан байж болзошгүй. Энэ хэргийг шалгаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button