Нийгмийн

Т.Анударь: Охинд минь бүрэн эдгэх боломжит хугацаа маш бага үлдлээ

Цахим орчинд нэгэн залуу гэр бүлийн ганц охин болох долоон сартай Б.Чанцалдулам охин төрөлхийн гавлын эрт ясжилт онош авч, гэр бүл нь хандивын аян зарлаад байгаа билээ. Иймд бид Б.Чанцалдулам охины ээж Т.Анударьтай холбогдож мэдээлэл авлаа.

-Б.Чанцалдулам охин ямар онош авсан талаар уншигчдад маань тайлбарлахгүй юу?

-Охин маань гавал эрт ясжих өвчтэй төрсөн. Энэ онош баталгаажихгүйгээр долоон сар өнгөрсөн юм. Тархиных нь олон заадал бэхэжсэн учраас эмч нар төөрөгдөөд байв. Ийм их цаг хугацааг алдаж явсаар долоон сарын дараа охиныхоо оношийг тогтоолгож авлаа.

-Энэ өвчин монголд эмчлэгдэх боломжтой юу, ямар хагалгаа хийлгэх шаардлагатай вэ?

-Гавлын эрт ясжсан заадлуудыг салгаж имплант хийх хагалгаа нэн шаардлагатай байгаа. Хагалгаандаа маш богино хугацаанд орж чадахгүй бол хараагаа алдах эрсдэл тулгарсан. Тиймээс энэ сарын 25-ны дотор эмчилгээний зардлыг цуглуулж, Энэтхэг улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон.

Шинжилгээгээр охиныг маань тархины эд, бүтцэд харвалт, эмгэг өөрчлөлтгүй байна гэсэн нь бидэнд маш их урам, итгэл өгч байна.

-Эмчилгээний зардалд хэчнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?

-Эмчилгээний зардлын 58 хувь нь бүрдчихсэн. Одоо 86 сая төгрөг цуглуулчих юм бол Энэтхэг улс руу эмчилгээндээ явах боломжтой.

-Монголын ард түмэндээ хандаж, хандивын аянд уриалан үг хэлэхгүй юү?

-Охинд минь амьдрал бэлэглэж хандивын аянд нэгдэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид бүх чадлаараа хичээж эд хөрөнгө, хашаа байшин гээд бүхнээ зарахаар хөөцөлдөж байгаа. Охин маань Энэтхэг улс дахь хагалгаандаа орчих юм бол 100 хувь эдгэх боломжтой. Хамгийн гол нь цаг алдахгүй, яаралтай явах хэрэгтэй байна. Сайхан сэтгэлт ард түмэн минь хандив өргөж охинд минь амьдрал хайрлаач гэж хэлье ээ.

Б.Чанцалдуламын ээж Т.Анударийн дараах дансанд хандив өргөж аянд нэгдээрэй.

  • Голомт банк: 1105078004
  • Хаан банк: 5076132375
  • Утас: 9926-9135
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баярмаа
Баярмаа
3 сар 14, 2022 22:36

Элэг нэгт монголчууд минь энхрий бяцхан зүрхийг эв сэтгэлийн хүчээр эрүүл болгож чаднаа.Нэгдээрэй Монгол түмэн минь...

ankhzaya
ankhzaya
3 сар 15, 2022 07:31

Эвий дээ. Хандивын аянд нэгдэнэ ээ

Зочин
Зочин
3 сар 15, 2022 09:32

1 сагсчинд тэрбумын хандив өгсөн тэр мөнгөнөөс хандивлаач том хаус үнэтэй машины зарахгүй хандиваар эмчлэгдсэн чинбаь хандивт өгөөч гм мэт хүмүүс таг 1 өдрийн хоолоо л 5аас 600к иддэг байж

Зочин
Зочин
3 сар 15, 2022 22:35

ХААН - ны дансанд тань мөнгөн хандив хийлээ. Жаахан охин минь хурдан эдгээрэй.

Холбоотой мэдээ

Back to top button