Нийгмийн

С.Амарсайхан: Цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, хариу арга хэмжээ авна

Цемент, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж, энэ асуудлыг яаралтай хянаж шалгах хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө.

Жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдэж өдгөө жилийн нийт хэрэгцээ 2.2 сая тонн-д хүрээд байгаа ч нөгөө талд цар тахлын хүндрэлээс болоод дотоодын үйлдвэрлэл буурах болжээ. Тухайлбал, 2019 онд 1.4 сая гаруй тонн цемент үйлдвэрлэж байсан бол 2020 онд 1.2 сая тонн болж буурсан бөгөөд тонн нь 141600 төгрөг байсан цементийн үнэ 2020 оны арванхоёрдугаар сараас хойш долоон удаа нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 256 мянган төгрөг болоод байна.

Иймд Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, цементийн үнэ өнгөрсөн жилийнхээс 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлтээ ирэх баасан гаригт Шадар сайдад танилцуулахыг даалгав.

Импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлж, бүтээн байгуулалт хийхийн тулд Хөгжлийн банкнаас зээл аваад, ковидын хүндрэлтэй цаг үед хүүгийн болон ханшийн зөрүүнээс алдагдал хүлээж буй үйлдвэрлэгчид болон төрийн өмчийг луйвардаж аваад, үйлдвэрлэл явуулах нэрийдлээр их хэмжээний зээл аваад тэр чигтээ алга болсон Хөтөлийн цементийн үйлдвэрийн асуудлыг тусад нь авч үзэж, хянаж шалгах ёстойг Шадар сайд С.Амарсайхан анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button