Нийгмийн

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг сунгалаа

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Найдангийн Түвшинбаярт

  • Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр  зүйлийн  2 дахь хэсгийн  2.1  дэх заалтад  зааснаар  “Хүнийг  онц харгис хэрцгийгээр алсан
  • “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн”  зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Улмаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусган шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн  цагдан  хорих  гуравдугаар хугацааг нэг сарын хугацаагаар  сунгуулах  тухай  саналыг  гуравдугаар сарын 10 -ны өдөр хүлээн авч, 2022 оны гуравдугаар сарын 14-ний  өдөр дүүргийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан  хянан хэлэлцлээ.

Улмаар

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт, 
  • мөн  хуулийн  14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно”  гэсэн хуулийн заалтуудыг тус тус  үндэслэн  цагдан хорих  гуравдугаар  хугацааг  нэг сарын  хугацаагаар сунгаж  шийдвэрлэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-14 18:03

ОДОО ЭНЭ ЗАЛУУГ БОЛИО АЛДАР ХҮНДИЙН ОРГИЛД ХҮРЭЭД ЯЛТАН БИШ ЯЛГАСАН ГЭГЭЭН ЯВАХАД НЬ АЛХСАН ГАЗХААС НЬ АДИС АВААД ОХИД ХҮҮХНҮҮД ЭНГЭРЭЭ СУЛ ТАВИАД БАРАГ Л ТҮВШЭЭ НАДТАЙ НЭГ СҮМБЭЛЗЧИХЭЭЧ ГЭДЭГ БАЙСАН ГЭНЭЛЭЭ.ЭНЭ Ч БУРУУ БИШ ЮМ ОЛИМПИЙН АВАРГА ХҮҮТЭЙ БОЛОХЫГ ХҮССЭН ХӨӨРХИЙ ХҮҮХНҮҮДИЙГ БУРУУТГАХ АРГАГҮЙ. ЦАГДАН ХОРИХЫГ СУНГАХ ЮУ Ч БИШ ЦААНА НЬ ЧИЛИЙСЭН ОЛОН ЖИЛ БАЙНА. ОДОО ТҮҮНД СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГЦГӨӨЕ АЛДЛАА ЧИ АЛДЛАА АЛДАХ АЛДАХДАА АЙМААР ТОМ АЛДЛАА ОДОО ГАЛТ ТЭРЭГ НЭГЭНТ ХӨДӨЛЖЭЭ.ШОРОНГ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ УХААНЫ БЯРААР ЯЛЖ ГАРДАГ ГЭЖ АРХАГ ХУЛГАЙЧИНГУУД ЯРЬДАГ ЮМ БИЛЭЭ.НЭГЭНТ ХИЙСЭН ХЭРЭГ ОДОО ҮЙЛИЙН ЛАЙГ ҮРЖ БАРНА ДАА

Зочин
Зочин
2022-03-14 21:40

хийсэн үйлийнхээ үрийг үзэж суугаа хүн ш тээ. одоо яая гэхэв. Хүний хийсэн үйлийн үрийг бурхан ч з�##�руулж чадахгүй

Холбоотой мэдээ

Back to top button