УЛС ТӨРЯрилцлага

Н.Баярмөнх: Захуудыг түгжрэл биш боломж, ажлын байр, өрхийн орлого гэж хардаг

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ХААНА Ч ГЭЛТГҮЙ СУУЖ БАЙГАА САНДАЛДАА ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЁСТОЙ-

-Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж эхлээд хоёр жил гаруй болж байна. Таныг ажлаа авахад дүүргийн нөхцөл байдал, ажил ямар байдалтай байсан бэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ковидын нөхцөл байдалд ажиллаж, амьдарлаа. Засгийн газраас явуулсан тодорхой ажлуудын үр дүнд ковидыг амжилттай давж, хатуу дэглэмүүд буураад, иргэдийн, ялангуяа бизнес эрхлэгчдийн ковидын дараах эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллаж байна. Н.Баярмөнх, түүний хамт олон, МАН Баянзүрх дүүрэгт засаглаад бүх зүйл сайхан болоод байгаа зүйл байхгүй. Гэхдээ бид хичээж байна. Тодорхой ахиц гаргаж ажиллахын тулд хамт олонтойгоо ярилцаж байна. Алдагдсан боломжууд байна. Хоёр жил ковидоос болж алдагдсан ажлуудаа нөхөх, төлөвлөгөө гаргах, түүндээ мониторинг хийх гэх мэтээр аль болох Засгийн газраас, Нийслэлийн Засаг даргын дэвшүүлж буй бодлогыг ажилтайгаа уялдуулж байна. Тулгамдсан асуудлууд маш их. Орон нутгийн төсөв санхүү төдийлөн хангалттай биш. Тиймээс аль болох зөв зүйл рүү таван цаасаа зарцуулж ажиллаж байна даа.

-Дүүргийн Засаг даргын ажлыг хийхэд ямар байна. Өмнө нь та ямар ажил, алба хашиж байсан юм бэ?

-2008 онд дүүргийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож байсан. 2012 онд манай нам ялагдаад, ингээд 2020 онд эргэж ялаад гарч ирж байна. 2008-2012 онд дүүргийн Иргэдийн хурлын төлөөөлөгч, Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Хаана ч гэлтгүй сууж байгаа сандалдаа хариуцлагатай бай гэж би хамт олондоо, хүмүүст хэлдэг. Хэсэг, хороо, дүүрэг, хэлтсийн дарга нар гээд бүгд өөр өөрсдийн хариуцсан ажилдаа хариуцлагатай байх нь чухал. Сахилга бат, хариуцлагатай байхад хийх боломжгүй ажил гэж байхгүй.

-Дараагийн хоёр жил дүүрэгтээ ийм ажлууд хийнэ, ингэж хөгжүүлнэ гэсэн ерөнхий том төлөвлөгөө байгаа байх?

-Тухайн он, жилийн төсвийг батлахдаа МАН-ын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны бодлогын бичиг баримт зэрэгтэй уялдуулж ажлаа төлөвлөдөг. Нийслэл Улаанбаатар хотод тулгараад буй асуудлуудыг дэмжиж, доороос нь бага ч гэсэн ажлуудыг хийхийг зорьдог. Тухайлбал Улаанбаатар хотын түгжрэл байна. Дүүргийн санхүү, төсвийг энэ чиглэл рүү яаж хандуулах вэ гэдэгт анхаарна. Баянзүрх дүүрэгт Энх тайвны өргөн чөлөөний зам, Богд уулын зам гэх мэт босоо тэнхлэгийн зам зургаа байдаг. Нэг хэвтээ тэнхлэгийн зам шинээр бий болгоё гэж төлөвлөсөн. Энхтайвны гүүрнээс хойшоо 270 гаруй мянган иргэн амьдардаг. Тэр гэр хорооллын дундуур нэг хэвтээ тэнхлэгийн зам нэмж, 70 гаруй мянган хүн үйлчлүүлж, түгжрэл бууруулахад жаахан ч гэсэн хувь нэмэр оруулъя гээд ажиллаж байна. Нэг тулгамддаг асуудал нь газар чөлөөлөлт. Танай нэвтрүүлгийг, ярилцлагыг уншиж байгаа иргэддээ хандаж хэлэхэд бүтээн байгуулалтын ажлын явцад зам тавих гэхээр нэгхэн метр сунгах хэрэг гардаг. Иргэдийн өмчийн газарт төр халдаж болдоггүй. Тохиролцох шаардлага гардаг. Үүнээс болоод бүтээн байгуулалтын ажлууд саатдаг. Тиймээс иргэд бүтээн байгуулалт, түгжрэл бууруулах чиглэлээр хийж буй ажлуудыг дэмжиж, иргэний үүргээ биелүүлж ажилахыг хүсье.

-Түгжрэл ярьсных асуух зүйл байна. 2018 онд Зүүн дөрвөн замыг давхар гүүрэн гарцтай болгоно, ажил нь эхэлсэн гэж дарга нар ярьж байсан. Гэтэл одоо хүртэл алга. Юу болсон бэ?

-Баянзүрх дүүргээс УИХ, нийслэл, НИТХ, дүүрэгт сонгогдсон бүх л төлөөлөл санал бодлоо Засгийн газарт уламжилж, саналаа хэлдэг. Аль болох бүх ажлаа төсөвт суулгуулах гээд ажилладаг. Гэтэл төсөв, санхүү нь тоотой учраас баригдаад байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн захирагчийн хийсэн нэг ажил бол Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг амжилттай батлууллаа. Эдийн засаг, санхүүгийн чадамжтай болж байна. Нийслэлийн засаг дарга, санхүүгийн болон засаглалын эрх мэдлийн хувьд чадамжтай болно гэдэг бол нийслэл хотын асуудлуудыг шийдэх нөхцөл бүрдэнэ. Тиймээс байгаа хэдэн төгрөгөө нийслэлд тулгамдаж буй асуудлууддаа эрэмбэлж байгаад зарцуулаад дуусдаг. Санхүүгийн эрх мэдэлтэй болж байж энэ асуудлыг шийднэ. Гүүрэн гарцны хувьд санхүүдээ боогдож байгаа л асуудал байгаа юм.

-Таныг ажиглаад байхад дүүргийнхээ иргэдтэй их ойр, уулзалт зохион байгуулж ажиллаж байгаа харагддаг. Иргэд юу ярьж байна. Амьдрал ямар байна гэж байна?

-Манай дүүргийн ажилчид сард хоёр удаа хуралддаг. Бага ярьж, их хийхийн тулд хурлаа цомхон, цэгцтэй, эрэмбэтэй хийе гэдэг. Сарын дунд, сүүлээр. Дүүргийнхээ иргэдийг долоо хоногийн мягмар гараг бүр хүлээж авч уулздаг. Дүүргийн Засаг даргын хувьд байнга ширээний ард суугаад баймааргүй байна. Явмаар байна. Ирэдийн амьдрал, ахуйтай тулж ажилламаар байна. Тиймээс иргэдтэйгээ долоо хоногт нэг уулзаад сургачихсан. Ингэхдээ бүх дарга нараа суулгаад, тулгамдсан асуудлуудыг нь сонсдог. Ер нь Засаг даргын шийдэх юм байхгүй. Дандаа мэргэжлийн хэлтэс, албадын дарга нар асуудлыг нь шийддэг. Иргэдийнхээ асуудалд газар дээр нь хариулт өгөхөөр бусад өдрүүдэд гадуур ажиллах боломж нөхцлүүд үүсдэг. Дүүрэг дээрээ сайхан баг, хамт олон бүрдүүлсэн. Энэ хэд маань ажиллахыг хичээж байна.

-2012-2020 ОНД АНХАН ШАТАНДАА ХЭТ УЛС ТӨРЖСӨНӨӨС АЛДАЖ, ОНОСОН ЗҮЙЛС БИЙ-

-Баянзүрх дүүрэг хамгийн том хоёр дүүргийн нэг. Сонгинохайрхан дүүргийн хувьд сүүлийн жилүүдэд огцом хөгжиж, гэр хорооллууд нь гэхэд засмал замаар холбогдсон. Баянзүрх зах яагаад ингэж хөгжиж чадахгүй байна. Өмнө нь засаг барьж байсан АН-ынхны буруу юу?

-Өнгөрсөн 2012-2020 оны хооронд Баянзүрх дүүрэгт АН ялж, ажиллаж байсан. Улмаар анхан шатандаа хэт улс төржсөн зүйлс байсан. Алдаа оноо байгаа. Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт жилд дундажаар 600 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хийж байсан бол Баянзүрх дүүрэгт 100 гаруй  тэрбумын хөрөнгө оруулалт хийх жишээтэй. Хөрөнгө оруулалтын ялгаа маш их. Ялангуяа дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид хөрөнгө оруулалт руу анхаарч ажиллаж байна. Түүний хүчинд энэ жил олон ажил хийнэ. Аль болох өнгөрсөн алдаа оноог ярихгүйгээр, ирээдүйг хараад ажиллана гэж бодож байна. Гэр хорооллын дундах засмал зам, гэр хорооллын орчныг тохижуулахад онцгой анхаарч ажиллана. Нийслэлээс гэр хорооллын айлуудыг шинэчилсэн зохион байгуулалтад оруулах гэж ярьж байна. Баянзүрх дүүрэгт аль гэр хороолол нь гэр хорооллоороо, аль нь дахин төлөвлөлтөд орох юм бэ гээд төлөвлөлтүүд гарчихсан байгаа. Бид дахин төлөвлөлтөд орох гэр хороололд хөрөнгө оруулалт хийхгүй. Гэр хорооллоороо хөгжих гэр хороолол руу таван төгрөгөө тавих байдлаар хандаж байна. Хоёр, гурван жилдээ багтаж гэр хороолол руу чиглэсэн ажлуудаа хийнэ.

-Ээжүүд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр талбай дээр жагссан. Тэд цэцэрлэг, сургууль хүсэж байна. Хүүхдүүд нь цэцэрлэгт сугалаагаар ордог, азгүйтэж хоцордог баймааргүй байна гэж тэмцэж байна. Баянзүрх дүүргийн хувьд энэ асуудал анхаарч байна уу. Хүрэлцээ бодит байдалд яг ямар байна вэ?

-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муутай. Судалгаа хийхэд сайдын гаргасан стандарт дүрмийн дагуу бол Баянзүрх дүүрэгт одоо байгаа сургууль цэцэрлэг дээр 60-аад цэцэрлэг, 90-ээд сургууль нэмж байж 25 хүүхэдтэй танхим дүүргэлттэй байж стандарт хангах ёстой юм. Жилдээ 6 цэцэрлэг, 8 сургууль барих ёстой юм. Мөн л төсөв санхүүгийн боломж бололцооноос болоод барьж чадахгүй байна.

-2022 онд тухайлбал хэдэн цэцэрлэг, сургууль барих вэ?

-Улс, нийслэл, дүүргийн төсвөөс гурван сургууль, зургаан цэцэрлэг барихаар төсөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажилд тулгамддаг зүйл газар чөлөөлөлт гэж дээр хэлсэн. Улаанбаатар хот ямар ч төлөвлөлтгүй баригдсан хот. Тухайлбал Баянзүрх дүүргийн 26-р хороо хамгийн олон буюу 30 гаруй мянган хүн амтай. Гэтэл өдийг хүртэл улсын нэг ч сургууль байхгүй. Аж ахуй нэгжүүд нь гэрээ контрактаа зөрчөөд бетонон хот болгоод байна. Тиймээс алга дарам газар ч гэсэн газар чөлөөлөлт хийгээд хотын төвд дахиж барилга байшин баримгүй байгаа юм. Жаахан газар гарвал л машины зогсоол, ногоон байгууламж барихаар төлөвлөж байна. Эмнэлэг, сургууль барих газар бас стандарттай байдаг. Тэгэхээр хотын төв рүү тийм газар олдохгүй. Гэр хороололд газар чөлөөлөлт хийх гэхээр маш их зардал гардаг. Айлуудын хашаа, газар харилцан аилгүй үнэлэмжтэй. Зарим нь өндөр үнэ хэлдэг гэх мэт асуудлууд бий. Тиймээс гарааш, хашаа буулгаж байна. Түргэний машин орж гарах боломжгүй хашаа барьчихсан байна. Тиймээс аж ахуй, нэгж байгууллагуудтай уулзаад, ярилцаад явж байна. Иргэд дэмжиж байгаа. Гэр хорооллын гудам руу орохоор л мухар гудамж байна. Үүнийг цэгцлэх, гудамжийг өргөн болгох гэх мэт ажлууд хийж байна. Бас л их санхүү шаарддаг, хүндрэлтэй.

-ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХУВЬД ЗАХУУДЫГ НҮҮЛГЭХИЙГ ДЭМЖИХГҮЙ-

-Түгжрэл бууруулах зорилгоор хүнс, авто, сэлбэгийн гэх мэт зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх талаар судалж байгаа гэж нийслэлээс мэдээлсэн. Баянзүрх дүүрэгт хамгийн олон зах байдаг. Та дүүргийн Засаг даргын хувьд энэ саналыг дэмжиж байгаа юу?

-Бид асуудалтайгаа тулж байж түгжрэлийг шийднэ. Бид нүүдэлчин хүмүүс шүү дээ. Үер, ган болонгуут нүүчихдэг. Нүүдэлчин байх гэдэг байдлаасаа одоо болих ёстой. Бөөнөөрөө байж асуудлын шийдлийг олох ёстой. Дүүрэг маань олон захтай учраас түүнийг дагаад амьдрал хайсан иргэд маш их байдаг. Суурьшмал биш түр оршин суугч иргэд олон. Да хүрээ, Нарантуул гэх мэт захуудаа боломж, ажлын байр, өрхийн орлого гэж харж байна. Том хотыг задлах гэдэг тийм сайн зүйл биш. Эдийн засгийн хувьд хүндрэлтэй зүйлүүд тохиолдохыг үгүйсгэхгүй.  Тиймээс үнэ цэнэд орсон капитал, хөрөнгүүд гэх мэт цаанаасаа бий болж буй зах зээлийн том төвлөрөлөө зөв зохион байгуулалтад оруулаад, зам харилцаа, газар чөлөөлөлтийг шийдэж өгөх ёстой. Энд тэнд хотын төвд нь хар захууд нь байж байдаг. Асуудалтайгаа тулах ёстой. Да хүрээ захын хувьд хөрсний бохирдол нэлээд байна. Захыг тойрсон автомашин задалдаг жижгэлдэг засварын газрууд олон байна. Мөн аккумляторын хаягдал их гарч байна. Түүний шингэн хөрс их бохирдуулж байна. Энэ мэт шийдэх асуудлыг нь шийдээд, хамтарч ажиллахаар аж ахуй нэгжүүдтэй уулзаж, гарц гаргалгаа хайж байна. Эдийн засаг, санхүү, ажлын байр  л гэж харах ёстой юм билээ. Дүүргийн Засаг даргын хувьд дүүргээ худалдаа арилжааны, бизнесийн дүүрэг гэж хардаг. Надад эрх мэдэл нь байдаг бол захууд нь эндээ байгаасай. Иргэд нь худалдаа наймаагаа хийгээсэй. Эдийн засгийн эргэлтэд ороосой, ажлын байр бий болоосой. Тас гээд шийдвэр гарчихгүй байх. Дээд шатны байгууллагад шийдвэрээ гаргах болов уу. Эцсийн шийдлүүд биш. Түүнийгээ ярихаар улс төржүүлж, шүүмжилдэг юм шиг байгаа юм.

-Баянзүрх дүүргийг худалдаа, наймааны дүүрэг болгохоор зорьж байгаа гэсэн үү?

-Баянзүрх дүүрэг цэвэр худалдаа, арилжааны дүүрэг болно. Бизнес эрхлэх боломжийг нь нээе. Бүр 247 буюу I love you гэдэг гудамж хийхээр төлөвлөж байна. 24 цаг, долоо хоног тасралтгүй ажиллана гэсэн үг. Яагаад шөнө худалдааны гудамж байж болдоггүй юм. Шөнө түгжрэлгүй байхад наймаагаа хийгээд маргааш нь гарахгүй байдаг ч юм уу. Энэ мэтээр бүх төлөвлөсөн ажлуудаа нийслэлд тулгамдаад байгаа бодлоготой нийцүүлж, чиглүүлж ажиллахыг зорьж байна.

-Иргэдтэй хамгийн их тулж ажилладаг хэсгийн хороодын ахлагч нар өнөөдөр компьютергүй байж байна. Чингэлтэй дүүргийн хэсгийн ахлагч нар долоо, найман жилийн дараа л компьютертэй болж байна гээд баярлаж байна. Энэ өрөвдөлтэй, эмгэнэлтэй биш үү. Цахим монгол болно гэж зориод байгаа шүү дээ. Танай дүүргийн хувьд ямар вэ?

-Цахим байх гэдгийн ард маш их ажил хийнэ. Нэг амьсгаагаар нэг өдөр шийдчих боломжгүй. Энэ жилдээ хэсгийн ахлагч нар руу чиглэсэн тодорхой ажлууд алга. Аль болох аж ахуйн чанартай ажлуудад төсвөө чиглүүлсэн. Хорооны ажилчид манай эрины өмнөх шахуу компьютер дээр сууж байгаа нь үнэн. Бид төсөв хуваарилахдаа асуудлуудаа чухал, чухал биш гэдэг дарааллаар нь эрэмбэлж байгаа юм. Яг хэсгийн ахлагч нарт компьютертэй болгох гэдэг нэг номерын асуудал мөн үү гэдэгт л  эргэлзэж байгаа юм. Төсвийг дүүргийн ИТХ-аас баталж өгдөг. Манай ИТХ-ын дарга санаачлагатай ажилладаг. Баянзүрх дүүргийн хөгжлийн зураглал 2030 гэж гаргасан. УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн төлөөлөгчид бодлогын бичиг баримттай болж байгаа юм. Тиймээс цаашид хамтраад, төсвөө зөв зүйтэй зүйлд зарцуулаад явах боломжтой.

-Та мөнгө санхүүгийн бололцоо муутай байгаа учраас ажил хийж чадахгүй байна гэж олон удаа ярилаа. 2022 онд Баянзүрх дүүргийн төсөв танагдсан гэж ойлгож болох уу?

-50-аад тэрбум төгрөгөөр 66 төсөв хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нийгмийн дэд бүтцийн чиглэлд УИХ-ын гишүүд онцгой анхаарч байна. Тухайлбал 300 ортой дүүргийн нэгдсэн эмнэлэг барихаар, газар чөлөөлөхөөр ажиллаж байна.

-Дүүргийн нийт төсөв нь хэд вэ?

-198 тэрбум.

-Энэ дүн өмнөх жилээсээ хасагдсан дүн юм уу?

-2021 оны төсвөөс давж орж ирсэн.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-15 08:34

Баярмөнх АН-аас гарсан билүү

Зочин
Зочин
2022-03-15 08:43

Бас нэг поп

Зочин
Зочин
2022-03-15 09:28

zuv l yrij baina shdee

Зочин
Зочин
2022-03-15 09:28

Bogd uuld dahiad barilga ehlee shalgaad dahin bariulahgui gesen uy boloh helsendee baigaach

Зочин
Зочин
2022-03-15 10:10

энэ хэзээ �######�ж �##�га болохын бол

Зочин
Зочин
2022-03-15 10:11

fucking dude

Зочин
Зочин
2022-03-15 10:45

Энэ худлаа жүжиг шаасан хогийн новш

oooooo
oooooo
2022-03-15 13:41

????????????????????????????????

oooooo
oooooo
2022-03-15 13:41

fuck you #MAN

Auto dealer
Auto dealer
2022-03-15 21:44

Mieye guy mchinii naimaachin baisan .Mieyeegiin hamaatan .urd tsutsai uls biye biyenee sain tatkh yaa

Зочин
Зочин
2022-03-16 03:15

Dongosdog xar s#a ve ene muu chin! Tvgjrel bish Orlogo gej xardag genvv dibil p.s#a chin Bayanmunx guai!

Зочин
Зочин
2022-03-16 03:18

Bayarmunx guai! Anx zasag dsrga boloxdoo gurai carailsan yas aris bsan yum ene muu ix ungu zasjee muu gu.lug chin

Зочин
Зочин
2022-03-16 08:54

Хуц�##�гүй Дүүргийн эмнэлэгээ яар�##�тай бариачээ!З�##�ины хүүдий Захаа хот дотроо бгуулчихаад нэг т�##�ыг бариад яриад бдаг тэнэг вэ бусдын эрх ашиг хамаагүй юу?!Хаана ч бсан хүмүүс худхлдаа арилжаагаа хийх л бно штэ.Хотын хөгжлөөс хойш татагч гуай...БЗД ямар аймшгийн эмх замбараагүй билээ.Ядахдаа хог ТҮЦдээ цэвэрлэчих...Хийж бгаа ажилгүй худлаа сүртэй яригч...

Иргэн
Иргэн
2022-03-16 10:00

Захуудаа гаргаач . Наадхыг чинь зах биш жижиглэнгийн худ�##�даа гэдэг юм.

Холбоотой мэдээ

Back to top button