Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Таатай тухтай, өхөөрдөм энхрий, амьсгалдаг хувцас “БЯЦХАН МИНЬ”


Брэндийн нэр: Mon Petit

Компанийн нэр: Mon Petit ХХК

Захирал: Ц.Номундарь

Сошиал хуудас: https://www.facebook.com/MonPetitMongolia

 Холбогдох утасны дугаар: 8000-9908


-ЭХИЙН ХАЙРААС ҮҮСЭЛТЭЙ “БЯЦХАН МИНЬ”-

Цөмийн физикч мэргэжилтэй Ц.Номундарь МУИС-ийг төгсөөд мэргэжлээрээ нэг жил ажилласан. Дараа жил нь тэр хүүхэд төрүүлж, бяцхан охинтой болсон нь өнөөдөр “Үйлдвэрлэгч”-ийн зочин болох эхлэл байж. “Mon petit” буюу “Бяцхан минь”  брэнд эх хүний үрээ халамжлах, энэрэх сэтгэл ХАЙРААС үүсэлтэй. 

Брэнд бүтээгч ийн ярив. “Би 2016 онд охинтой болсон. Охинд маань өдрөөс өдөрт өсөж торниж яг хувцас өмсөх хэрэгцээ бий болоход асуудал тулгарсан. Учир нь би өөрөө цэвэр даавуун биед эвтэйхэн хөлөргөдөггүй хувцаст дуртай. Хүүхэддээ бас тийм хувцас өмсүүлэх гэтэл нэгдүгээрт олдоц муутай, олдсон нь асар өндөр үнэтэй байсан. Ингээд өөрөө хүүхэддээ хувцас хийж эхэлсэн. Миний ээж намайг жаахан байхаас хувцас өөрөө оёж өмсгөдөг байсан нь ч бас энэ санаа төрөхөд нөлөөлсөн байх” гэлээ. Охиныхоо эрүүл энх өсөж торних, тааваараа эрхлэн тоглох хэрэгцээг хангах анхны хүсэл өдгөө үйлдвэр болтлоо өргөжиж, тааран, хөвөн цэвэр даавуун өхөөрдөм энхрий, хайр татам “Бяцхан минь” шошго бүхий брэндийн хувцаснуудын нэр төрөл, загвар олширсоор...

-МЭРГЭЖЛИЙН БИШ ГЭХ АЙДАС-МИНИЙ МЭДЭХ ХАМГИЙН ГОЁ ХУВЦАС ГЭХ ҮНЭЛЭЛТ ДУНДАХ ЗҮТГЭЛ-

Анх охиндоо хийсэн хувцаснууд дээрээ өөрийн санаа, хүсэл, мөрөөдөл бүхнээ шингээж дараагийн загваруудаа хийсээр хоёр жил өнгөрөв. Энэ хугацаанд ойр дотны хүмүүс, найз нөхдийн хүрээлэл дунд Ц.Номундарийн цэвэр даавуун хувцаснууд танигдаж бусдад хийж өгч эхэлсэн байна. Энэ мэтээр өдрөөс өдөрт хүмүүс түүнд хандаж, толгой өндийх завгүй ажилтай болов. Сошиалд хуудас нээж, найзынхаа бяцхан хурганы зургийг зуруулж логогоо гаргаж, үнэ цэнэтэй санаануудаа хувцасаараа дамжуулан бусдад хүргэж эхэлсэн нь 2018 он. “Мэргэжлийн биш гэх дутагдал гарах вий, мөн хүмүүсийн миний харсан, миний авсан хамгийн гоё хувцас гэх үнэлэлт  хоёрын хоорондох зайг зүтгэж, хичээж туулсан. Их хичээсэн. Хичээж туулсны эцэст өхөөрдөм, тухтай, амьсгалдаг хувцаснууд бяцхан хайруудад ая тухтай, аз жаргалтай мөч хормыг бэлэглэж чадсан” гэж тэр ярилаа. 

Ц.Номундарь: Цөмийн физикч мэргэжил минь брэндээ гаргахад ихээхэн түлхэц болсон

-Танай хувцаснууд үнэхээр хайр татам, нандин юм. Даавуунууд олдоц сайтай юу?

- Баярлалаа. Элбэг гэж хэлж чадахгүй. Гэхдээ би яг зорьж олж авдаг. Мэдрэмж хичээл, зүтгэл бас хэрэгтэй. Манай дэлгүүрүүд нийтлэг хэрэглээний тод өнгөтэй, массын үйлдвэрлэлийн даавуунаадаа хүний нүдэнд ил тавьдаг. Харин миний хайж явдаг тааран, хөвөн байгалийн гаралтай, натурал өнгөтэй даавууг хүний нүдэнд өртөхөөргүй, зарим газар юмны завсар ч хийчихсэн байдаг. Ухаж олно. Би өөрөө даавуу хайж, эрж явах дуртай болохоор хүссэнээ олж авдаг.

-Өхөөрдөм, тухтай, амьсгалдаг хувцасны материалыг ингээд олчихдог юм байна. Харин дараа нь...?

 - Эмээ маань нутагтаа нэртэй уран, чамин хүн байсан. Тэр авьяасыг нь миний ээжид өвлөгдөж ирсэн. Ээж анхнаасаа л миний санааг дэмжиж зээ охиноо харж загваруудаа гаргаж, оёж эхэлсэн. Миний ээж сэтгэлзүйч, би өөрөө цөмийн физикч мэргэжилтэй. Гэвч ээж бид хоёр өхөөрдөм, тухтай амьсгалдаг хувцаснуудаа хийхээр санаа шулуудсан.  Өхөөрдөм гэдэг нь хувцас хүүхдийн өхөөрдөм хөөрхөн төрхийг дарахаар эрээн мяраан, ганган чамин байх хэрэггүй гэсэн санаа. Тухтай гэдэг нь хүнд зориулж бус өөртөө зориулж хувцаслах тухай. Мэдээж чийг татдаггүй, цэвэр даавуу амьсгалж тав тухыг бий болгодог. Манай хувцасны агуулга энэ юм. Мөн хувцсаараа дамжуулж хайрыг мэдрүүлье, байгалийг  хамгаалья, урлагийг түгээе гэж уриалдаг. Байгальд, өөртөө хайртай, гоо зүйн мэдрэмжтэй байгаарай гэсэн үг.

-Нээрээ л энгэртээ том тод зурагтай, чимэг зүүлт болсон хувцас их байдаг. Бид өөрсдөө иймийг л өмсөх ёстой юм шиг сонгодог?

- Анх охин төрөөд бэлгэнд ирсэн хувцаснууд огт таалагдаагүй. Энгэр дээрх хүүхэлдэйн киноны баатрууд бүхий хулдаасан хэвлэл аймаар хөлөргөнө. Энэ хувцаснуудыг хүнд гоё дэгжин харуулах гэж өмсөнө. Тоглохдоо, амрахдаа өмсөх боломжгүй. Намайг яг хувцсаа хийж эхлэх үед минималь, байгальд ээлтэй амьдралын хэв маяг трэнд болж хүмүүс оновчтой сонголт хийхэд суралцаж эхэлсэн. Тэгэхээр би цагаа олжээ гэж баярласан.

-Бодит хэрэглээнд тулгуурлаж бүтээсэн болохоор таны сэтгэл ханамж үнэхээр гайхамшигтай байдаг уу?

 - Хэрэглээний практик бэрхшээлүүдийг бүгдийг нь шийдэж чадсан. Удаан өмсөхийг эрхэмлэж over size гаргасан. Эрэгтэй, эмэгтэй хүүхэд дамжуулаад өмсөхөд хүйсийн ялгаа гарахгүй байхаар тооцоолж натуралыг өнгийг сонгосон. Дээрээс нь цэвэр даавуун, сул загвартай нэг хувцсыг олон үйлдэлтэй байхаар шийдсэн. Хоёр талаараа өмсдөг цамцнууд байгаа. Гэх мэтээр олон давуу талыг хувцсандаа шингээх гэж хичээсэн. Миний санаа бодит хэрэглээн дээр хүмүүст сэтгэл ханамж өгч чадах уу гэдгийг мэдэхээр охин дээрээ судалгаа, ажиглалт хийсэн. Охин унтахдаа, тоглохдоо байнга өмсөнө. Харин өөр хувцас өмсүүлэхээр хурдхан тайлаад тавьчихна. Дараа нь пээж нээгээд зурагнуудаа оруулж эхлэхэд хүмүүс яг миний мэдэрсэн мэдрэмжүүдийг сэтгэгдлээрээ илэрхийлэхэд сэтгэл ханамжтай болж эхэлсэн. Найзуудтайгаа бартер хийнэ. Зурагаа авахуулж оронд нь хувцаснаасаа өгнө. Ард нь  ийм л энгийн процесс өрнөж байсан ч сошиалд күүл харагдуулахыг хичээж байлаа. Пост оруулах бүртээ бүх санаагаа шингээж, зураг авалтаа гоё хийж, текстээ сайн бичихийг хичээнэ. Одоо бол  жинхнээсээ санаагаа олж үйлдвэрлэлээ нээж байна. Баяртай байна. Энэ бүхний ард миний ээж, хань, охин, дүү минь байсаар ирсэн. 

-Одоо олуулаа болжээ...?

- Манай нөхөр өмнө нь “чи өөрөө л ингээд хийгээд байх юмуу, өргөжүүлэхгүй юмуу” гэж асуудаг байсан. Тэр үед өөртөө итгэлгүй байсан, нөгөө талаас бизнесийн хурдтай болчихвол тайван амгалан, байгальд ээлтэй үнэ цэнээ алдчих юм шиг санагдаад “зүгээрээ, зүгээр би өөрөө хийж байя” гээд яваад байсан. Сүүлдээ хүмүүст танигдаад худалдан авагч нэмэгдээд эрэлтээ нийлүүлж чадахгүй болоод ирэхээр за одоо цаг нь болжээ гэж бодсон. Манай нөхөр бизнесийн чиглэлийн хүн болохоор “чи одоо өөртөө итгэлтэй болсон болохоор хоёулаа нийлээд бужигнуулаад өгье” гэснээр эхэлсэн.  

-Одоо юуг зорьж байна?

-Манай нөхөр нэгдсэн гэж онцолсны учир нь бизнесийг зөв системтэй хийж зөв модель цогцлоохыг зорьсон. Байгальд ээлтэй байх үүднээс массаас хэтэрсэн ихийг үйлдвэрлэхгүй, химийн бодисын орц бүхий материалаас татгалзах, үйлдвэрлэлийн процесс байгальд ээлтэй, хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлийг бүрдүүлнэ  гэх мэтээр  тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан брэнд үүсгэнэ. Энэ зөвхөн манай гэр бүлийн бизнес биш сэтгэл зүрх нэгтэйгээр бүтээж буй ажилчдадаа хамтдаа дэвших  боломжийг бүрдүүлэхээр хичээж, зорьж байна. 

- Гарааны бизнес, үйлдвэрлэгч нар бэрхшээл ярьдаг. Тантай бэрхшээл яримааргүй байна. Танд мэдээж олон хүнд хүргэхсэн гэж бодож явдаг санаа, оноо бий байх?

-Үнэнийг хэлэхэд маш олон санаа байна. Дандаа бодогддог. Жишээ нь, хүмүүс гадаадын хүүхэлдэйн киноны баатруудын зурагтай хувцсыг маш ихээр худалдаж авдаг. Үүнийхээ оронд монгол үндэстэн гэдгээ харуулсан хувцас байж болох уу. Өнөөдөр өргөн хэрэглэж байгаа сонголтууд дээр хүүхдийн гоо сайхны мэдрэмж алдагдаж байна. Гоо зүйн мэдрэмжийг нь буруу зүйл рүү хөтөлж байна. Өнгө зохицох, өөрт тухтай, өөртөө итгэлтэй байх гэдэг үнэ цэнийг үгүй хийж байна.  “Эх үрийн судар”-т хүүхдийг төрөнгүүт ноолууран өлгийд өлгийдээд эхэлбэл аяндаа тэрэндээ таатай болоод төлөвшилд нөлөөлж эргээд тэр хэрэглээгээ өөрөө бий болгоно гэж бичсэн байдаг. Энэ бол маш гоё мессэж. Зөв хүн болохын тулд хувь хүний хөгжлийн сургалт, хичээлүүд түгээмэл бий. Харин энэ сударт хувцасны хэрэглээ талаас нь тусгаж өгсөн байдаг. Манайх маш жижиг зүйлээс эхэлж үнэ цэнийг бүтээдэг. Модон товч сонгоно. Чимэглэл бүхий бөмбөлөгүүдийг өөрсдөө гараараа хийдэг. Цаашдаа сарлагийн хөөвөр, хонины ноосоор сүлжмэл хувцас хийнэ.

-Цаашдаа насанд хүрэгчдэд зориулсан хувцас хийх үү?

- Хүүхэддээ хувцас авсан хүмүүс яг ийм том хүнийхийг хийгээч гэдэг. Манай худалдан авагч нар их гоё хүмүүс байдаг. Худалдан авалт хийчихээд эргээд зураг явуулна. Нээх гоё сэтгэлээ зориулаад, байгальд өнгө будгийг уусгаад. Үнэхээр хайрлам. Тийм болохоор цаашдаа байгальд хайртай, тав тух амар амгаланг эрхэмлэдэг хүмүүст зориулаад загварууд олноор гаргана.

- Та цөмийн физикч мэргэжлээр сурч байхаар хувцас загварын чиглэлээр сурдаг байж гэж харамсдаг уу? 

- Ёстой үгүй. Харин ч баярладаг. Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр сурсан хүмүүс аливаад хайгуулчаар ханддаг. Ажиглагч, шийдэл олох чадварыг суулгадаг. Миний өнөөдрийн үзэл бодол, төлөвшил, ажилдаа шингээж буй шинж чанарууд миний эзэмшсэн мэргэжилтэй холбоотой.

“Mon Petit” нэрийн дэлгүүр бас л өхөөрдөм, хайр татам “Litle heaven” гэх бяцхан байшинд байршдаг. Ц.Номундарийн найзуудтайгаа нийлж ажиллуулдаг  энэ газар цэцгийн дэлгүүр, гар урлалын бүтээгдэхүүн, их хотын хамгийн жижигхэн кофе шоп ч бий. Эндээс бас залуу уран бүтээлчдийн уран зургийг худалдан авч болно. Эрүүл, эерэг, урлаглаг бүхнийг түгээх зорилготой “Litle heaven” Улаанбаатарт хамгийн мэдрэмжтэй сарнайн боодлоороо алдартай. Тэд цэцэгнээсээ гоёмсог баглаа боодол байхыг “зөвшөөрдөггүй” учраас эднийх мэдрэмжээрээ алдартай. Бас ногооны смүүт, веган латте ч эдний нэг өнгө.

Б.БАЯРТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 15, 2022 08:32

Ямар хөөрхөн хувцастай газар вэ

Зочин
Зочин
3 сар 15, 2022 08:33

Ёстой хөөрхөн

Зочин
Зочин
3 сар 15, 2022 08:47

Охиндоо хувцас авна аа

Зочин
Зочин
3 сар 15, 2022 08:55

Хаана бдагын бол

Irgen
Irgen
3 сар 15, 2022 09:07

Цөмийн физикч хүн хувцас хунар хийгээд, зараад сууж байх гэж дээ.Манай улсын байж байгаа царай! ШУ- ны с�##�барыг бүүр орхигдуулсан наймаачин улс л байх юм.Тэгсэнээ бөөн гавъяатуудтай яанадаа.

Зочин
Зочин
3 сар 15, 2022 09:28

mongolchuud hiij chadaj baina

Заяа
Заяа
3 сар 15, 2022 12:28

Та�##�агдлаа. Зээ охиндоо захи�##�га өгье. Байршил хаяг нь �##�ь дүүрэгт болохыг тодорхой бичнэ үү.

Зочин
Зочин
3 сар 17, 2022 15:59

Надад бол та�##�агдсангүй. Өөрөө их хөлөрдөг хүн юм шиг байна. Хүүхэд нь өвлөж аваад их хөлөрдөг юм байна. Хөлрөх эрдэс амин дэмийн дутагд�##� байж болох тул эмчид үзүүлж нээж олох хэрэгтэй. 2. Бизнесийн гол зарчим а) трэнд дагах б) худ�##�дан авагчийн дуртай зүйлийг зарах. Өөрийнхөө бодлыг худ�##�дан авагчид тулгахгүй байх. Жишээ нь би нэг дэлгүүрт ороод хар даавуу авах гэтэл худ�##�дагч нь намайг загнаад бөөн юм болов. Өөрт нь огт хамаагүй асууд�##�. Түүнтэй адил энэ хүн супер баатрын зурагтай хувцас өмсөх гэсэн хүүхэд худ�##�дан авагчдаа хуга няцааж байна. Энэ буруу. Гэхдээ чи өөрөө шууд супер баатрын зураг хэвлээд хийж болохгүйг чинь ойлгож байна. тэглээ гээд бусдын сонирхлыг бүү муул ! Чи дургүй байж болох ч бусад хүн дуртай байж болно. 3. Сүүлийн зураг бол миним�##�ист гэх дототголд таарахгүй. 1900 зуунд эргээд оччихсон мэт санагдаж байна. 4. Гар аргаар оёж байгаа үйлдвэрлэл биш гэдэг нь хувцасны хийцээс шууд харагдаж байна. Хараад л үйлдвэрийн хувцас биш гэдэг нь мэдэгдэж байна. 5. Их хөлөрдөг хүнд тааран коттон хөвөн даавуун матери�##� таардаггүй. Учир нь даавуу ус шингээдэг маш хүнд нойтон хувцас болдог. Хүйтэн улир�##�д нойтон даавуун хувцастай явах хүний энд хүүхдийн эрүүл мэндэд маш муу. Хэрэв та их хөлөрдөг бол учрыг нь олох хүртлээ орчин үеийн спорт хувцаснаас сонгож байн байн сольж өмсөх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button