УЛС ТӨР

Ж.Батсуурь: Парламентад сууж буй гишүүн АН-ыг даргалах ёстой

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган эхэллээ. Чуулганы нээлтийн дараа АН-ын даргад нэр дэвшихээр бүртгүүлсэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдээлэл өгөв.

Тэрбээр "АН-ын дотоод сонгуулийн хороо АН-ын даргын сунгааг шинээр зарласан. АН-ын ямар ч хүн нэрээ дэвшүүлэх боломжтой. АН парламентад суудалтай нам учраас парламентад сууж буй УИХ-ын гишүүн намыг даргалж байх ёстой гэсэн үзэл санаатай хүн.

О.Цогтгэрэл гишүүн нэрээ татсан. Тиймээс би нэрээ дэвшүүлсэн. Экс Ерөнхийлөгч Х.Баттулга бас нэрээ дэвшүүлсэн.

АН бол асар том нам. Тиймээс бүх зүйл итгэл үнэмшил дээр явдаг. Би 500 саяын дэнчингээ хугацаандаа төлсөн. Дотоод сонгуулийн хорооноос биднийг сурталчилгаа эхлэхээс өмнө нөгөө нэр дэвшигчийн талаар ярихгүй бай гэсэн. Дэнчингийн мөнгийг сонгууль явуулах үйл ажиллагаанд зарцуулах ёстой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-15 14:19

Зөв шүү

Холбоотой мэдээ

Back to top button