Б.Анужингийн анхны цомог гарлаа

VoiceMongolia-гийн TeamBold багийн гишүүн Б.Анужин "Үүлэн дундуур" цомог гарлаа. Цомгийн талаар дуучин Д.Болд "Эр хүн хэлсэндээ. Анужинг өөрийн бие даасан цомогтой болгож өглөө" хэмээн нийтэлжээ. Долоон дуутай “Үүлэн дундуур” цомгийг Apple Music, Spotify & Deezer зэрэг дижитал хөгжмийн үйлчилгээнээс сонсох, татан авах боломжтой.
Артист Б.Анужингийн талаарх таван факт:
1. Анх 15 настайдаа Бээжин хотноо болсон "Усан шоо" тэмцээнд амжилттай оролцож, шилдэгт багтаж байжээ.
2. Тэрбээр тэмдэглэл хөтлөх дуртай бөгөөд 2009 онд түүний тэмдэглэлдээ дэлхийн хэмжээний шоунд амжилттай оролцох тухай бичсэн нь биеллээ олж байжээ.
3. 2017 онд "Universe Best Songs" наадмын "Гранпри" шагнал хүртэж байв.
4. Түүнд ээжийн тухай дуулсан 3 дуу бий /Tsetse & Anujin- Melmii, Anujin- Saran ijii, Anujin - Mama/
5. Тэрээр Мальдивд аялах үеэрээ 2023 онд Италид болох нэг тоглолтод оролцох санал авчээ.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.