ДЭЛХИЙНИЙГЭМ

Олон Улсын Шүүх Украинд явуулж буй тусгай ажиллагаагаа зогсоохыг ОХУ-аас шаардав

НҮБ-ын харъяанд байдаг Гаагийн Олон Улсын Шүүх лхагва гараг /2022.03.16/-т Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-гаа зогсоохыг ОХУ-аас шаардлаа.

“ОХУ 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украины нутаг дэвсгэрт эхлүүлсэн цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой” хэмээн Олон Улсын Шүүхийн Ерөнхий шүүгч /АНУ-ын шүүгч/ Жоан Э.Донохью шаардсан байна.  

Мөн “Хоёр тал мөргөлдөөнийг хурцатгаж, үйл явцыг сунжруулах, гарц шийдэлд хүрэхэд саад болох аливаа үйлдлээс татгалзах ёстой” хэмээн хэвлэлийн мэдэгдэлдээ дурджээ.

Хоёр долоо хоногийн өмнө Украин улс 1948 оны Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай олон улсын  Конвенцийг зөрчиж, Украиныг эл хэрэгт хилсээр буруутгаж, үүнийгээ түрэмгийлэн довтлох шалтгаан болгон ашигласан хэмээн үзэж, Дэлхийн шүүх гэгддэг Олон Улсын Шүүхийг хөндлөнгийн хянагчаар оролцохыг хүссэн юм.  

Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай олон улсын  Конвенцийг 1948 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр баталж, 1951 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон.

Үүний дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Твиттер” хуудсандаа, “Олон Улсын Шүүх дээр Украин Оросын эсрэг нэхэмжлэхэд бүрэн ялалт байгууллаа. Олон Улсын Шүүх ОХУ-ыг дайралтаа нэн даруй зогсоохыг тушаалаа. Энэ тушаалыг олон улсын хуулийн дагуу заавал биелүүлэх ёстой. Тиймээс Орос нэн даруй дуулгавартай энэ тушаалыг дагах ёстой. Тушаалыг үл тоомсорлох нь Оросыг улам бүр дэлхийгээс тусгаарлах болно” гэж жиргэсэн юм.

Олон Улсын Шүүхээс зарласан сонсгол гуравдугаар сарын эхээр болсон ч  сонсголд ОХУ-ын төлөөлөгчид оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-03-17 09:20

НҮБ , дэлхийн гэсэн хаяг шошготой ОУ-н байгууллагууд бүгд АНУ-н, АНУ-н ч гэж дээ тэдний цаадхи нууц д�##�д эзэд мөнөөх долларыг хэвлэгчид доллаоын эздийн хувийн мэдлийн шахуу эд шүү дээ. Орос иргэдийг �##�ж хядаж хавчин гадуурхсан үйлдлийг тоохгүй хэрнээ нөгөө т�##� руу нь яасан айхтар дайрах юм бэ дээ

Zochin
Zochin
2022-03-17 11:26

Olon ulsiin nertei buh bguullaguud Orosiin esreg huivaldaand oroltsoddog dopingiin esreg,delhiin eruul mendiin,negdsen undesnii geed bugd ihenh sanhuujiltee amerikaas avdag uchiraas..

Холбоотой мэдээ

Back to top button