УЛС ТӨР

Б.Энхбаяр: БОАЖЯ гаднын төсөл хэрэгжүүлж, баахан мөнгө авдаг бололтой юм

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд яг одоо Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Энэ хэлэлцэж байгаа хуулийн төслийг хэлэлцэх батлах ямар ч шаардлага байхгүй. Өмнө нь Н.Уртнасан сайдын өргөн барьсан хууль. Яагаад гурван сарын өмнө баталсан хуулийг дахин оруулж ирсэн бэ гэдгийг би сонирхож үзсэн юм. Энэ БОАЖЯ нь гадны олон төсөл хэрэгжүүлдэг юм байна шүү дээ. Ийм төсөл хэрэгжүүлнэ гээд гаднаас баахан мөнгө авдаг бололтой юм биш үү. Миний сонссоноор бол тусгай хамгаалалтын хууль хийнэ гээд бараг нэг тэрбум төгрөг зарцуулчихсан юм шиг байгаа юм. Нэг хууль хийх гэж. Одоо энэ ганц өгүүлбэртэй хуульийг батлахын тулд хэдэн төгрөг авчихсан юм бэ" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button