ДЭЛХИЙНИЙГЭМ

Хар тамхины хамгийн том бүлэглэлийн эзэн Эль Уэвог АНУ-д хүлээлгэн өгөв

Мексикийн алдарт хар тамхины бүлэглэлийн эзэн Эл Уэво /El Huevo/ гэгддэг Хуан Херардо Тревиньог энэ долоо хоногт баривчилжээ.

“Би-Би-Си” /ВВС/ агентлагийн мэдээлснээр, Эль Уэвог хар тамхины наймаа, мөнгө угаасан хэрэгт буруутган АНУ руу албадан гаргаж, хүлээлгэн өгсөн байна. Мөн түүнийг Мексикт хүн амины хэрэг, терроризм, дээрэм, гэмт хэргийн хуйвалдааны хэрэгт буруутгаж байгаа юм.

Тревиньо нь Мексикийн Зүүн хойд “картел” /бүлэг/-ийг толгойлж байсан ба нэлээд бүлэглэл нь нэлээд хүчирхэгжсэн байжээ. Уг хэрэгтэй холбогдуулан Мексикийн Гадаад Хэргийн сайд хар тамхины бүлэглэлийн эзнийг баривчилсан үйл явдлыг “сүүлийн арван жилийн хамгийн онцлох баривчилгааны нэг” хэмээн тодотгосон байна.

Эль Уэвог баривчлагдсаны дараа хилийн ойролцоох Нуэво-Ларедо хотод ширүүн мөргөлдөөн, буудалцаан болж, АНУ болон Мексикийн хооронд байрлах олон улсын хэд хэдэн зам, гүүрийг хаасан байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button