УЛС ТӨР

Ж.Батсуурь: Өс хонзон биш үзэл баримтлал, үнэт зүйл дээрээ нэгдье

Хоёр парламентын сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээж, удирдлагын төвшиндөө эрх ашиг, өс хонзонг хайсан он жилүүдийг Ардчилсан нам туулж яваа. Гэхдээ дээгүүрээ хагаран хуваагдсан хэдий ч дунд, анхан шатны намын гишүүд нь эв нэгдэлтэй, ирээдүйн ялалтад итгэн тэмүүлсээр байгаа нь Сүхбаатар, Дорнод аймгийн Ардчилсан намын гишүүдтэй хийсэн уулзалтын үеэр тод харагдаж байлаа.

“Одоо бидэнд өс зангидаж суух биш эвлэлдэн нэгдэж, хамтын удирдлагын зарчмаар бодлогоо зангидаж улс орны хөгжлийн бодлогод идэвхийлэн оролцох нийгмийн шаардлага тулгараад буйг” УИХ-н гишүүн , Ардчилсан намын даргад нэр дэвшигч Ж.Батсуурь уулзалтын үеэр гишүүддээ хандан уриалсан юм. Хэзээнээс Ардчилалд итгэл үзүүлж ирсэн Дорнод, Сүхбаатар аймгийн гишүүд, дэмжигчид түүнд ялалтын түүчээ, Ардчилсан намын эв нэгдлийн тэргүүлэгч нь байх итгэл хүлээлгэнэ гэдгээ ч уулзалтын үеэр илэрхийлж байлаа.

Ж.Батсуурь гишүүнийг өрсөлдөгчтэйгөө тохиролцсон гэх хардлага бий. Харин үүнд тэрээр “Намын даргын сунгаанд намаа эмхэлье, цэгцэнд нь оруулъя гэсэн итгэл үнэмшлээр нэрээ дэвшүүлсэн нь үнэн, 20 жил хамтран зүтгэсэн  журмын нөхөд та бүхэн миний чин сэтгэлийг ойлгон хүндэтгэн хүлээн авч дэмжиж байгаад талархъя” хэмээн уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button