
Украины Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов ОХУ-ыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнчлэлээс хасах ёстой гэж үзэж байна. Үүнийг Москва Олон Улсын Шүүхийн шийдвэрийг биелүүлэх бодолгүй байгаатай холбон тайлбарлаж, санууллаа.
“НҮБ-ын дэргэдэх Олон Улсын Шүүхийн шийдвэр гарсан байхад ОХУ үүнийг биелүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй уялдаад надад нэг асуулт байна. ОХУ чухам НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд байгаад юу хийдэг вэ? Үүнийг нягтлах цаг болсон болов уу гэж бодож байна. Хэрвээ ОХУ орчин үеийн соёл иргэншсэн ертөнцөд байгаа л бол дүрэм, хэм хэмжээг дагаж мөрдөхийг хүсэхгүй байгаа бол НҮБ-д байх шаардлагагүй юм” гэж Украины тал онцоллоо.

Түүнчлэн, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак ОХУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа ч одоогоор зөвхөн хүмүүнлэгийн асуудлаар л ахицтай байгаа гэсэн юм. Харин Алексей Даниловын хэлснээр, Киев Москватай яриа хэлэлцээ хийснээр украинчуудын хүсэж буй дорвитой үр дүнд хүрнэ гэдэгт итгэхгүй байгаа гээд зөвхөн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар л Украины талд ашигтай шийдвэр гарна гэдэгт итгэж байна гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: RiaNovosti












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ, ОХУ хоёрыг тэр аюулгүйн зөвлөл гэгчээс хасвал шудрага явдал болно гэж мөхөс би бодлоо.
Дэлхийн улсуудыг нэг ангийнхан гэж үзвэл ганцхан хүүхэд рүү багш, захиралтайгаа нийлээд дайраад байвал ямар вэ? Тэр хүүхэд буруу зүйл хийсэн байсан ч өөр шилжих анги байхгүй. Аль болохоор байдлыг намжаагаад л хичээлээ цааш үргэлжлүүлэн хийхээс өөр гарцгүй
Altan zagasnii emgen shig ulam shunaad.ym neheel bai oros zugeer baihgui bsilgui dee.tcemiin zewsegee.hayna biz ukraind ylagdahuu.zelenskii amerik.tanai.nutag deer orostoi baildaad bn tanai humuuseer m#l ymaa ene jujigjin
АНУ, ЕХ л Украйны *Нацист* бүрэн утгаараа Дэмжлэг үзүүлж ЕХ-д элсүүлнэ гэсэн Хуурч улам Дайныг өдөөн хатгаж байна
Чиний хүслээр болохгүй.Дэлхий дээр 210 орчим улс байдгийг мэддэггүй АНУ , БАРУУНЫ утсан хүүхэлдэй болоод байх юм энэ хошин шог чинь Дураараа айн.Онгоц өг ,зэвсэг өг , агаарын бүсийг хаа гээд дэлхийн захираад байна уу.АНУ ын сенатч асан сүүлчийн ганц украйн хүн үлдтэл тулөлдуулах , тулалдах гээд байгаа юм болов уу.Хайран УКРАЙНЫ ард түмэн хохиров.18 жил буудаж 14000 энгийн мргэдийг нухчихсан нь зөв зүйл биш дээ.Дайн хэнд ч хэрэггүй.Гэтэл америк зэвсгээр туслана гэв.Уул нь жуучлаад хэлэлцээ хийгээд зогсоох талаас нь ярьмаар санагдах юм
Тагжгар халзан зайлж байж л энэ бүх асуудал цэгцэрнэ, өөр гарц үгүй, үүнийг зөвхөн эрх чөлөөт оросын ард түмэн, эсхүл эрлэг тамын элч хоёр л хийх болно. Тэр болтол олон олон амь үрэгдэж, олон олон гэр бүл ээжүүд өнчирсөөр байх болно. Гэхдээ тэр цаг нь тийм ч хол биш болсон.
Дураараа гарууд вэ
Аль хэдийн өөрийнхөө санаачлагаар ОХУ гардагаа гарчихаад байхад өнгөрсөн хойно нь худлаа сүржигнээд байх юм. Манайхны зарим нөхдийн дагаж баясаад байдаг Америк маягийн ардчилал гэж энэ. Эсвэл гүтгэнэ, худлаа цуу тараана.
Украйны хууль ёсны Ерөнхийлөгчийг Оросын талыг баримталдаг гэдэг шалтгаанаар суудлаас нь зайлуулахын тулд АНУ тэргүүтэй барууныхан зохион байгуулж, украйны хэт үндэсэрхэг үзэлтнүүдээр 1914 онд төрийн эргэлт хийлгэснээр энэ их хямрал үүссэн нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Өнгөрсөн 8 жилд Донецк, Луганскт гэм зэмгүй 15000 шахам энгийн иргэдийг хоморголон хөнөөсний хариуцлагыг хэн хүлээх вэ?P
Энэ данилов гэж барууны тэжээвэр гөлөг бна хурдан устгах ёстой юм бна