ДЭЛХИЙНИЙГЭМ

БНХАУ: ОХУ-ын эсрэг хориг улам “жигшүүртэй” болж байна

Украины нөхцөл байдалтай холбогдуулан АНУ болон Барууны орнуудын ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээ улам бүр л “жигшүүртэй” болж байна хэмээн БНХАУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтан мэдэгдлээ. Энэ талаар “Рёйтерз” агентлаг мэдээлэв.

Хятадын Гадаад Хэргийн дэд сайд Ле Ючэн НАТО-гийн талаарх Москвагийн байр суурийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Түүний үзэж буйгаар НАТО цаашид зүүн тийш тэлэх учиргүй, ОХУ шиг дэлхийд хамгийн их цөмийн зэвсэгтэй том гүрнийг “буланд шахаж” оруулах ёсгүй гэсэн байна.

Хятадын эрх баригчид Украины дайнд гүнээ санаа зовж буйгаа илэрхийлсэн ч Украин дахь Оросын үйлдлийг хараахан буруутгаж, “түрэмгийлэл” хэмээн нэрлээгүй хэвээр байгаа юм.

Түүнчлэн Бээжин Украины асуудлаар ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг тууштай эсэргүүцэж, энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хүлээн зөвшөөрөөгүй, хэт нэг талыг баримталсан арга хэмжээ гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Ле Ючэн Бээжинд болсон Аюулгүй байдлын чуулга уулзалтын үеэр хэлэхдээ, “Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ улам бүр жигшүүртэй болж байна. Учир нь, АНУ болон Барууныхан гадаад дахь Оросын ард иргэдийн эд хөрөнгийг ямар ч үндэслэл шалтгаангүйгээр хурааж байна” хэмээн буруутгав.

“Хориг арга хэмжээ нь асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг түүх дахин дахин нотолсон. Хориг арга хэмжээ нь энгийн хүмүүст л хохирол учруулж, эдийн засаг, санхүүгийн системд нөлөөлж, дэлхийн эдийн засгийн байдлыг улам доройтуулна” хэмээн Ле Ючэн онцлов.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн баасан гарагт утсаар ярих үеэрээ, Вашингтон Бээжинд сануулга өгсөн байна. Эл сануулга нь үндсэндээ “заналхийлэл” юм хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм. “Хэрэвзээ Украины асуудал дээр Бээжин Москвад ямар нэгэн байдлаар материаллаг дэмжлэг үзүүлбэл ямар үр дагаварт хүргэхийг Хятадын дарга Ши Жиньпинд анхаарууллаа” хэмээн Цагаан ордон мэдэгдсэн юм. Энэ бол илтэд Бээжинд үзүүлж буй дарамт шахалт, “заналхийлэл” гэгдэж байгаа юм.

Эцэстээ Украины асуудал зөвхөн Орос, Украины төдийгүй, АНУ болон Хятадын хоорондын “тэмцэл” болон өөрчлөгдөж байгааг харуулж байна.

Эх сурвалж: Canews; Reuters  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-21 14:49

Америкийн байден гэх зөнөчихсөн өвгөн хятад хэмээх агуу гүрэнд сануулга өгч зан�##�хийлэх эрх байхгүй шүү.

ҮНЭН
ҮНЭН
2022-03-21 19:49
Reply to  Зочин

ЧИ ӨӨРӨӨ ЗӨНӨГ ХАХА

ҮНЭН
ҮНЭН
2022-03-21 19:49

ХЯТАДУУДАД АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ ХЯТАДУУД ДАЛДУУР ЮУ Ч ХИЙЖ МЭДНЭ ШҮҮ

хрроррр
хрроррр
2022-03-22 19:00

орос л жигшүүртэй чи бүр жигшүүртэй

Монгол
Монгол
2022-03-23 13:44

Өмхий Хятад өмхий Америктайгаа �##��##�цаасай

Холбоотой мэдээ

Back to top button