Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Өрсөлдөх нь үнэн ч ДАРГААР БАТЛАМЖЛАХ нь тодорхойгүй сонгууль

АН-ын даргын сонгууль явагдахаар товлогдож, энэ өдрүүдэд намын гишүүдийн дунд сурталчилгаагаа эхлүүлээд буй. Хэдий улс төрийн намын дотоод сонгууль ч улс орон даяар өрнөж буй уг үйл ажиллагаа олон нийтийн анхаарлыг ихээхэн татсаар байна.

Гол нь, АН-ын даргын сунгаанд Х.Баттулга, Ж.Батсуурь нарын хэн нь ч ялалт байгуулсан бай, түүнийг Улсын дээд шүүх бүртгэж авах уу гэдэг асуулт ихээхэн хүлээлт дагуулж буй.

Бид энэ талаар өмнөх тоймдоо "Х.Баттулга, Ж.Батсуурь нарт АН-ын даргаар бүртгүүлэхэд,

Нэг. Ерөнхийлөгчийн сонгуулиар Дээд шүүхийн хүчинтэй гэж үзэж, С.Эрдэнийн хүсэлтийг авсан тамга, түүний гарын үсэг,

Хоёр. Дээд шүүх дээрх өнөөгийн Ерөнхийлөгчийн нөлөөлөл гэсэн хоёр үндсэн агуулга гол нөлөө үзүүлнэ гэж онцолсон.

ЛОГИК 1: ДЭЭД ШҮҮХ С.ЭРДЭНЭ, Ц.ТУВААН НАРТ БУЙ ТАМГЫН АЛИЙГ НЬ ХҮЧИНТЭЙ ГЭЖ ҮЗЭХ ВЭ

Тэгвэл АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал:

"Улсын дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаанаас гаргасан 38-р тогтоолд,

"АН нь Үндсэн дүрэм, холбогдох бусад дотоод сонгуулийн дүрэм, журмын дагуу намын даргын сонгуулиа ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛЖ, зохих ёсоор сонгогдсон этгээдийг батламжилсан талаарх холбогдох баримтаа бүрдүүлсэн. Үүний үндсэн дээр "Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд"-ийг бүртгүүлэхээр ДАХИН ХҮСЭЛТЭЭ ГАРГАХ ЭРХИЙГ ЭНЭ ТОГТООЛ ХЯЗГААРЛАХГҮЙ болохыг дурдах нь зүйтэй" гэсэн өгүүлбэр бий.

Энэ нь АН-ын дотоод сонгуулийн үр дүнгээр нийт гишүүдээс сонгогдсон намын даргыг Дээд шүүх батална гэдгээ илэрхийлсэн батламж юм" гэх агуулгаар тайлбар өгөв.

Мөн тэрбээр С.Эрдэнийн газрын үсэг АН-ын шинэ даргыг Дээд шүүхэд бүртгүүлэхэд зайлшгүй хэрэг болох эсэх үндэслэлийн тухайд:

Дээд шүүхээс хамгийн сүүлд АН-ын ирүүлсэн тайлбартаа "Б.Ган-Очир нь АН-ыг Дээд шүүх дээр төлөөлнө" гэж дурдсан. Тэгэхээр АН-ын даргыг батламжлуулах хүсэлтэд С.Эрдэнэ биш Б.Ган-Очир гарын үсэг зурна. Дээд шүүх Б.Ган-Очирыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр батламжлахдаа Ц.Туваанд буй АН-ын 20 жилийн өмнөх тамга дардаст үндэслэсэн. Энэ тамгыг шинэ даргыг бүртгүүлэх хүсэлтэд ашиглана гэсэн тайлбарламжийг өгөв.

Дээрх С.Эрдэнэтэй холбогдох агуулгуудыг нэгтгэж харахад, Дээд шүүх өнгөрсөн жил С.Эрдэнийн шинээр хийлгэсэн тамга бүхий хүсэлтэд үндэслэн, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг оролцуулах шийдвэр гаргасан. Үүний дараа Дээд шүүх С.Эрдэнийг бус Б.Ган-Очирыг АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэж буйгаа албан бичгээр хүргүүлсэн. Тэгэхээр Б.Ган-Очир төлөөлж, энэ удаагийн АН-ын даргын бүртгэлд гарын үсэг зурлаа гэхэд С.Эрдэнэд буй АН-ын шинэ тамга Дээд шүүх дээр хүчин төгөлдөр гэж үзэгдэх үү гэсэн хачин логик гарч ирж буй.

Ядахад, АН-ын 20 жил хэрэглэсэн хуучин тамга Ц.Туваанд байсаар байтал С.Эрдэнэ "Хаясан" гэж сонинд зар гаргаад, УБЕГ түүнд шинэ тамга өгсөн нь хууль бус эсэх асуудал шүүх дээр очоод гацжээ. Энэ логикоор Дээд шүүх өмнө нь хүчин төгөлдөр гэж үзсэн тамгаа энэ удаа үгүйсгэвэл ҮХЦ лугаа нэр хүндээ алдах эрсдэл байгааг давхар тайлбарлууштай.


ЛОГИК 2: Х.БАТТУЛГА, Ж.БАТСУУРЬ НАР ДЭЭД ШҮҮХЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ ЧАДАХ ВЭ

С.Эрдэнэд хамаарахгүй нэг өнцөг нь Дээд шүүхийн үзэмж. Бүр тодруулбал, Дээд шүүхэд үндсэн чиг үүргээрээ ихээхэн хамааралтай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Үүн дээр эрх баригч намын АН-ын талаарх бодлого шууд нөлөөллөө "бохироор" үзүүлэх боломжтой.

Үүнийг МАН-ын томчуудтай тохирох замаар өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших хүсэлт гаргаж, түүний Дээд шүүх тамгыг хүчин төгөлдөр гэж үзсэн кэйсээр харж болно. Тэр ч утгаараа Дээд шүүх дээр улс төрийн тодорхой нөлөөлөл явах нь маш ойлгомжтой агуулга юм.

Х.Баттулгын Дээд шүүхэд нөлөөлөх гарц нь З.Энхболд болох уу

Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэнэт АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр шийдэхдээ З.Энхболдтой зөвлөлдсөн гэгдэж буй. З.Энхболдын эхнэр нь ХЗДХЯ-нд олон жил ажилласан, хуулийнхан дундаа тусгай фракц хүртэл үүсгэсэн хүчтэй нэгэн. Х.Баттулга дотоод сонгуульд ялбал төрийн тэргүүн байхдаа Дээд шүүхэд суулгасан төлөөлөл, З.Энхболдын эхнэр ба түүнийг дагадаг хуулийнхны нөлөөллийг ашиглана гэж тооцсон байж болох талтай.

Ж.Батсуурь нэг нутгийн гэх агуулгаар У.Хүрэлсүхийн ивгээлийг хүртэх үү?

Сүхбаатарынхан сүүлийн жилүүдэд "Бид яагаад Увс, Баянхонгор, Говь-Алтайнхан шиг улс төрийн хүрээнд хүчтэй, удаан оршиж болохгүй гэж. У.Хүрэлсүхийн энэ цагийн нөлөөг ашиглаж, хүчирхэгжье" гэх агуулгаар МАН+АН гэж ялгагдалгүй нэгдэх болсон. Эл логикоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэмжээр Дээд шүүх Ж.Батсуурийг батламжлах логик бий.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: "АН-ын даргын энэ удаагийн процессыг Дээд шүүх, тэр дундаа эрх баригчид хүлээн авч, шинэ даргыг нь батламжлаасай. Энэ намаар эрх баригчид тоглож дууслаа" гэх олон нийтийн хүлээлт бий. Эрх баригчид парламентад зэрэгцээ шахам суудал авдаг байсан АН-ын хангалттай буталж, бүтцийн нам болготол "муутгасан" байдалдаа ч одоо зогсолт хийж болохоор. Энэ байдал цааш лавширвал МАН улам л муухай харагдах эрсдэлтэй.

Өнгөн дээрээ Дээд шүүх батламжлах юм шиг академик байдалтай ч эрх баригчид хэрхэн дэглэхээс л АН-ын шинэ даргын асуудал нэг талдаа гарах эсэх нь шийдэгдэх юм. Х.Батсуурийн хувьд ч, Х.Баттулгын хувьд ч энэ удаа Дээд шүүх батламжилна гэсэн өндөр итгэлээр АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа нь ил агуулга юм. Дээд шүүх ерөнхий байдлаараа 38-р тогтоолоо дагаж, тэдний өрсөлдөөнийг хууль ёсных гэж харлаа гэхэд тамга, улстөрийн нөлөөллүүд гүн хамаарал үзүүлэхээр байна.

Ж.МЯДАГБАДАМ


Энэ агуулгаарх өмнөх контент:

Х.Баттулгыг З.Энхболд, Ж.Батсуурийг Сүхбаатарынхан "сумлалаа". Тэд хэрхэн өрсөлдөх вэ нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мянган засагтханы хөх хар
Их мянган засагтханы хөх хар
2022-03-22 08:20

Дээд шүүх батламжлахгүй юмыг сонгууль хийж юугаа хийнэ вэ ард түмнээр тоглохоо боль

Зочин
Зочин
2022-03-22 08:39

Дээд шүүх батлахгүй байж мэдэх юм байна даа

Зочин
Зочин
2022-03-22 09:31

Батламжлах гүй юм бол өрсөлдөөд хэрэг байгаа юм уу, дотооддоо учраа олцгоож чадахгүй....

Зочин
Зочин
2022-03-22 09:35

Барж идсэн баянаас Мэрж идсэн ядуу дээр

Зочин
Зочин
2022-03-22 09:42

Батлахгүй ээ

Зочин
Зочин
2022-03-22 10:16

Ардчилсан нам даргаараа зөв хүн ээ гаргаж чадахгүй бол хэцүү хэцүү. Баттулга уу Батсуурь уу хоёулаа л...

Зочин
Зочин
2022-03-22 10:17

Ardchilsan nam hurdan huluu olohgui bol surug huchin bhgui hetsuudlee

зочин
зочин
2022-03-22 11:08

Баттулга биш бол хэнч яахав.

зочин
зочин
2022-03-22 21:32

Женкогийн төмөр замаас мөнгө идсэн хэрэг юу болсон бэ, нэг со хэдэн төгрөгөөр торгуулаад дууссан уу, эсвэл бас улсын нууц уу. Баянгол зочид бууд�##�д нь ш�##�г�##�т оруулахад яаж үхэн �##�даж байлаа, хүмүүс ч мартсан бололтой

Зочин
Зочин
2022-03-22 23:07

МОНГОЛЫН УЛС ТӨР ГЭЖ НЭГ МУУХАЙ ОЛОН ХҮНД ҮЙЛЧИЛСЭН ЯАГИ ХҮҮХНИЙ БОХИРДСОН ДОТООЖ ШИГ ЗАВААРСАН ЖОНХУУРСАН УЛС ОРНЫ ЭРХ АШГИЙГ БИШ ӨӨРСДИЙХӨӨ АМИН ХУВИЙГ ХИЧЭЭСЭН ХҮМҮҮС ҮХЭН ХАТАН ТЭМЦЭЛДЭЖ АРД ИРГЭДЭЭ ХОХИРООХ ЮМ.МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛЬЕ ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС ГАРГАЯ ГЭЖ БОДОХЫХОО ОРОНД ҮХЭН ХАТАН АЛБАН ТУШААЛ МӨНГӨ ХӨӨЖ УЛС ТӨРД ХӨЛ ТАВИХААР БҮХ ЮМ УТГАА АЛДАЖ БАЙГАА ЮМ. АРДЧИЛСАН НАМ ГЭЖ НЭГ МУУ ЭРХ БАРЬЖ БАЙГАА НАМЫХАА ТОГЛООМ БОЛСОН ДОТРОО ЭВ НЭГДЭЛГҮЙ ХООРОНДОО АЛАЛЦААД ГУРВАН ДАРГАТАЙ ИЙМ САПИРСАН НАМААР АХ НАМ НЬ САЙХАН ТОГЛОЖ БАЙНАА. ОДОО ТЭГЭЭД ЗАЛХАДГҮЙ ЮМ УУ? БАТТУЛГА БАТСУУРЬ НАР УЛС ОРНООР ТОЙРООД ХҮМҮҮСИЙН ДООГ ТОХУУ БОЛООД Л ЯВАХ ЮМ.ЭРДЭНЭ МАШ ХОРСОЛТОЙГООР ТАМГА МИНИЙ ГАРТ БАЙГАА ЦАГТ МАЙ ШҮҮ ГӨЛӨГНҮҮДЭЭ НАМАЙГ АЛААД МИНИЙ ДЭЭГҮҮР ГИШГЭЖ ГАРААД АВААРАЙ ГЭСИЙШТ. ОЙРД ҮЗЭЖ ХАРАХ ЮМ ХОВОР КОФЕ АСГАСАН ХҮҮХНЭЭС ӨӨР ЮМГҮЙ БАЙТАЛ ЭНЭ ХАРИН ҮЗЭЖ БАЯСАХ ЮМ ГАРААД ИРЛЭЭ.АЛИАЛАГЧ НАРАА ЗИ ОВОГТ ХОРОО ХУТГААД ТААНУУС УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛООД ЯВААД Л БАЙ ДАРААГИЙН СОНГУУЛЬД НЭГ Ч СУУДАЛ АВАХГҮЙ ГОДРОЙТОЖ СӨНӨНӨ ГЭДГЭЭ ОЙЛГОЧХООД БАЙГАА ЮМ УУ? ТЭНЭГҮҮДЭЭ ХҮН ТЭНЭГ БАЙЖ БОЛНОО АРАЙ Ч ИЙМ УСАН ТЭНЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button