НийгмийнСПОРТ

“Допингтой тэмцье” гэдэг атлаа гэнэтийн шинжилгээний сургаар зугтагсад

Сүүлийн үед Бөхийн өргөөний барилдааны ирц хүрэхээ байлаа. Өчигдөр болсон улс, аймгийн алдарт цолтнуудын барилдаанд л гэхэд долоон залуу бөх зодоглож байх жишээний. Юун залуу бөх байтугай сумын цолтон барилдах гээд багтдаггүй шүү дээ, уг нь. Гэтэл одоо чүү ай 256 бөх бүрдэж байна. Бөхчүүдийн ирц, барилдах идэвх яагаад сулрав. Үүнд нөлөөлсөн шалтгаан нь ерөөсөө допингийн явцын шинжилгээ.

Хамгийн сүүлд л гэхэд Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд шөвгөрсөн найман бөхөөс допингийн шинжилгээ авсан. Энэ нь цөөнгүй бөхчүүдийг үргээчих шиг боллоо. Явцын сорьц авч буй сургаар бөхчүүдийн ирц, барилдах идэвх илт суралсаар.

“Допингтой тэмцье” гэж аман дээрээ хашгирч, эсэргүүцдэг атлаа гэнэтийн шинжилгээний сургаар хэн, хэн таг болсныг, барилдахгүй байгаа нь бүхний өмнө ил. Уг нь допингийн эсрэг тэмцэж буйгаа үгээр бус үйлдлээрээ ч мөн үзүүлвэл тустай сан.

Явцын шинжилгээний сургаар бөхчүүд үргэсэн нь нэг бус удаагийнх. Дөрвөн жил гаруйн өмнө заалны барилдаан, дэвжээдийн бэлтгэл дээрээс гэнэтийн шинжилгээ авахад юу болсон билээ. Бөхчүүд барилдахгүй зугтаан, сүүлдээ бүр 128 бөх бүрдэхгүй шахам нөхцөл байдал үүссэн.

Цагаан сараас хойш болсон барилдаанд улсын харцагаас дээш цолтой бөхчүүд хэр идэвхтэй барилдав.

“Наурыз”-ын баярт зориулсан барилдаан: III.20

-Улсын аварга П.Бүрэнтөгс

-Улсын арслан Ц.Содномдорж

-Улсын арслан Р.Пүрэвдагва

-Улсын гарьд М.Бадарч

-Улсын заан Б.Батмөнх

-Улсын заан Д.Анар

-Улсын заан Ц.Одбаяр

-Улсын заан Б.Соронзонболд

-Улсын харцага Б.Бат-Өлзий

Улсын харцага Х.Гантулга

-Улсын харцага Т.Бэгзсүрэн

-Улсын харцага Ц.Мөнхбаяр.

Монголын цэргийн өдөрт зориулсан барилдаан: III.17

-Улсын аварга П.Бүрэнтөгс

-Улсын арслан Ц.Содномдорж

-Улсын гарьд М.Бадарч

-Улсын гарьд Ш.Жаргалсайхан

-Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ

-Улсын заан Д.Анар

-Улсын заан Ц.Одбаяр

-Улсын заан Б.Соронзонболд

-Улсын харцага Т.Баасанхүү

-Улсын харцага Б.Бат-Өлзий

-Улсын харцага Б.Орхонбаяр

-Улсын харцага Х.Гантулга

-Улсын харцага Д.Бат-Эрдэнэ

-Улсын харцага Т.Бэгзсүрэн

-Улсын харцага Б.Зоригтбаатар

-Улсын харцага Б.Цэдэнсодном

-Улсын харцага Ш.Пүрэвгарьд

-Улсын харцага Ц.Мөнхбаяр

Улсын начин цолны хүндэтгэл- II сарын 27

-Даян аварга Н.Батсуурь

-Улсын арслан Ц.Содномдорж

-Улсын арслан М.Бадарч

-Улсын гарьд М.Бадарч

-Улсын гарьд Ш.Жаргалсайхан

-Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ

-Улсын заан Б.Пүрэвсайхан

-Улсын заан Д.Анар

-Улсын заан Ц.Одбаяр

-Улсын заан Б.Соронзонболд

-Улсын харцага Ш.Уламбаяр

-Улсын харцага Б.Бат-Өлзий

-Улсын харцага Б.Орхонбаяр

-Улсын харцага Ө.Даваабаатар

-Улсын харцага Б.Одгэрэл

-Улсын харцага Х.Гантулга

-Улсын харцага Т.Бэгзсүрэн

-Улсын харцага Б.Цэдэнсодном

-Улсын харцага Ш.Пүрэвгарьд

-Улсын харцага Ц.Мөнхбаяр.

Цагаан сараас хойш болсон гурван барилдаанд улсын харцагаас дээш цолтой бөхчүүд ийм идэвхтэй барилджээ. “Наурыз”-ын баярын барилдаанд л гэхэд нэг аварга, хоёр арслан, нэг гарьд, дөрвөн заан, дөрвөн харцага зодоглосон нь дэндүү чамлах үзүүлэлт. Энгийн үед Бөхийн өргөөнд багтаж ядан барилддаг бөхчүүд допингийн шинжилгээний сургаар хэрхэн үргэж, бултаж буйг эндээс харж болно.

Мэдээж сүүлийн гурван барилдаанд зодоглоогүй, идэвхи муутай барилдсан бөхийг шууд ноотой гэж дүгнэх нь өрөөсгөл. Гэхдээ л нэг зүйлийг хэлээд байх шиг. Допингийн эсрэг гээд үргэлж тэмцдэг, дуугардаг улсын харцага О.Хангай хаана байна вэ. Яагаад барилдахаа болив. Хоёр жилээр эрхээ хасуулаад, эргэн ирсэн даян аварга Н.Батсуурь хаачсан бэ. Яагаад сураггүй болов. Үнэхээр допинг хэрэглээгүй, цэвэр юм бол одоо л барилдаж, нүүр бардам явцын шинжилгээ өгдөг цаг.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
2022-03-22 10:39

Улсын баяраар 4 давсан бөхөөс шинжилгээ авдаг болох хэрэгтэй явцын шинжилгээг үе үе авч бөхөө, улс үндэстнээ допингоос хамга�##�ах нь зөвөө хэргэлсэн бөхчүүд дэвжээнээс арчигдах цаг нь болжээ.

Syndu
Syndu
2022-03-24 08:47
Reply to  тогтох

Zov.

Баагии
Баагии
2022-03-22 15:58

Хангай допинг хэрэглэдэг бж мэднэ шүү .Их бяртай бж харагддаг

Odbayar
Odbayar
2022-03-22 17:44

uvsiin s###snuud bugd dopin hergeldeg todorhoi

Холбоотой мэдээ

Back to top button