УЛС ТӨР

У.Хүрэлсүх Я.Содбаатарт Зүүний хүчний холбоогоо "өвлүүлнэ"

Тусгаар тогтнолын ордны зүүн талыг эзлэнхэн оршдог МАН-ын Зүүний хүчний холбооныхон тун удахгүй хурлаа хийж, даргын албаа шилжүүлж өгөх сурагтай. Тодруулбал тус холбооны Ерөнхийлөгчөөр одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2007 оноос хойш ажиллаж буй.

Тэгвэл Ерөнхийлөгч болж, намаасаа татгалзсан тэрбээр Зүүний хүчний холбооны ажлаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарт "өвлүүлэх"-ээр болжээ.

Зүүний хүчний холбоо бол намаас тусдаа төрийн бус байгууллага гэгддэг. МАН-ын гишүүн болон гишүүн бус зүүний үзэл баримтлалыг дэмждэг хүмүүсийг нэгтгэдэг. Хү­ний төлөө байдаг, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаа­лахаас гадна байгаль орчноо хамгаалдаг байгууллага хэмээдэг.

У.Хүрэлсүх тус холбооны Ерөнхийлөгчөөр 2007 онд сонгогдож байв. Тухайн үед МАХН-ын цагаан байрны хурлын танхим дүүргэн чуулсан “Зүүний хүчний холбоо”-ны анхдугаар хуралд тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболд хүрэлцэн ирж баярлан үг хэлж байсан байдаг. Тэрбээр шинэхэн холбоог “МАХН-ын бодлогыг дэмжих зорилго бүхий төрийн бус байгууллага…” хэмээн шууд тодорхойлж байсан юм.

15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус холбооны гишүүдээс өдгөө улс төрд орж ирсэн, албан тушаалд хүрч, бялуу хүртсэн хүн маш олон байдаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-23 08:40

Тэгж л таарна

Зочин
Зочин
2022-03-23 08:53

Энэ СОДБААТАР гээд Хүн чинь ажлыг нь хийж чадах уу

Зочин
Зочин
2022-03-23 08:54

Содоогоо ядаргааг нь тайлчихв�##� ч.
Сайн хүн шүү хэхэ

Зочин
Зочин
2022-03-23 08:55

Зүүнийхэн сүүлийн 10 жил хүчирхэг байгаа нь ХҮРЭЛСҮХтэй холбоотой.
Хүрэлсүхийг Холдуулвол Ман хэцүүднэ шүү.

Зочин
Зочин
2022-03-23 10:33

Хүкт өөр итгэлтэй хүн �##�га уу

Зочин
Зочин
2022-03-23 13:23

Идэж уудаг нөхдүүдийн бүлэг үү.

Зочин
Зочин
2022-03-23 13:55

Зүүний хүч гэж цүнх баригч хиййгэээд ирээдүйн цүнх горьдогчдын холбоо гэвэл нийцэнээ

Холбоотой мэдээ

Back to top button