Нийгмийн

МҮОХ-ны Ерөнхийлөгчид Х.Баттулга, Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлжээ

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган гуравдугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо болно. Чуулганаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг буюу ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгоно.

МҮОХ-ны ерөнхийлөгчид Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлжээ.

Х.БАТТУЛГЫН ДАВХАР НҮҮДЭЛ

Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга өдгөө мөн АН-ын даргад өрсөлдөж буй. Ийнхүү тэрбээр МҮОХ, АН-ыг удирдахаар зэрэг нүүдэл хийлээ.

МЖБХ-г хэрхэн удирдаж, жүдочдыг амжилтаар хүргэсээр буй арга барилаараа тэр яах аргагүй олны тэр тусмаа спортынхны хүндлэлийг хүлээсэн содон дүр. Одоо тэрбээр карьераа хэрхэн үргэлжлэх вэ.

Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өрсөлдөгчгүйгээр МҮОХ-ны Ерөнхийлөгч болоход хамгийн их нөлөөлсөн, хөшигний ард байсан хүн бол Х.Баттулга. Өөрийнхөө хүнийг сойгоод эл албан тушаалд суулгаж чадсан түүнд өөрөө очих санаанд нь багтаж байгаа нь лавтай. Түүнийг МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшвэл дэмжих хүн олон.

Б.БАТТҮШИГ БАРЬЦАА ЛАВШРУУЛАХ СОНГУУЛЬ

Олон улсын олимпын хорооны гишүүн, Токиогийн олимпод оролцсон Монголын багийн ахлагч Б.Баттүшиг МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөс гадна Монголын бадминтоны холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалтай. Спорт гэлтгүй улс  төр талдаа ч түүнд эрх мэдэл, бэл бий. Б.Баттүшиг 2017 онд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ц.Дамдин агсны хамт сонгогдсон. Түүнээс хойш МҮОХ-г удирдаж буй. Тухайн үед Х.Баттулга тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн ч нэрээ татсан удаатай.

Б.Баттүшиг Токиогийн олимпод Монголын багийг ахалж, нэг мөнгө, гурван медаль авхуулсан, ОУОХ-ны гишүүн болсон нь зорилгодоо хүрэхэд нь нэлээд хөшүүрэг болох нь дамжиггүй. 2017 оноос хойш өнөөг хүртэл тэргүүн дэд ерөнхийлөгч хийж буй, МҮОХ-ны удирдлагын багт байгаа гэдэг талаасаа Б.Баттүшиг ажлаа үргэлжүүлээд хийвэл спортынхонд тустай, илүү үр дүнтэй гэж дэмжих хүн олон.

Э.МӨНХ-ОЧИР ГЭЖ ХЭН БЭ

Ц.Бат-Энхийн адил МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн туршлага түүнд бий. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбиш агсны хүү, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир өдгөө Монголын биатлоны холбоог удирдаж буй.  МҮОХ-ны үйл ажиллагааг хамгийн хурцаар шүүмжилж ирсэн эрхэм.

Э.Мөнх-Очир Хөдөлмөрийн баатар, их аварга Д.Дагвадорж, “даамны” Бат-Эрдэнэ, сэтгүүлч Тамир нарын хамт МҮОХ-ны Ерөнхийлөгчийн суудалд тухлахын төлөө олон жил санаархаж яваа.

Ерөнхийлөгчийн сонгууль бүрийн өмнө “хор найруулж”, гэнэт “амь” ордог гэж спортын хүрээнийхэн түүнийг шүүмжилдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-22 08:26

Баттулга , Мөнх-Үчир мэтийн бохир улс төрчид спортоос холдох хэрэгтэй. Бат-Энх харин спортын хүн, тамирчин байсан, элдэв булхай луйвраас хол байсан хүн дарга болсон нь дээр. Тэгэхгүй бол нэг авилгачин очоод авилг�##� цэцэглүүлж, спортын хороодыг хувааж, тамирчдын амжилтыг зогсооно.

Зочин
Зочин
2022-03-22 20:20
Reply to  Зочин

Баттүшиг чинь удмаараа дээд зэргээр бохирдсон хүн. Нөгөө 2 нь харин ч спортод сэтгэл зүрхээ зориулж чадсан хүмүүс шүү.

Иргэн
Иргэн
2022-03-22 11:54
Reply to  Зочин

Тэр Баттүшиг тийм ариухан цэвэрхэн амьтан юмуу.Монголыг самарч бүхэл бүтэн 60 тонн �##�тыг ямар ч татваргүй гадныханд олборлуулаад өөрөө 10 тонн �##�т авилгад нь авсан хулгайч Сүг.Батболдын хүүхэд биз дээ..Оюутолгойн �##�дарт луйврын гол хэрэгтнүүдийн нэг.Ийм хулгайчийн хүүхэд очсон газарт нар тусахгүй нь лавтай.

Зочин
Зочин
2022-03-22 10:21

Мөнхочир бол биш шүү, жээнкоо бол бүүр ч биш, энэ одоо ерөнхийлөгч гэсэн нэр болгонд өөрийгөө дэвшүүлдэг өвчин тусаж дээ, хип хоп холбоонд нэр дэвшвэл таарна, бусад нь хэрэггүй шүү.

Зочин
Зочин
2022-03-22 15:10
Reply to  Зочин

Хип хопчид ч сонгохгүй ш дээ ????????????

Зочин
Зочин
2022-03-22 15:02
Reply to  Зочин

Сүгийн хүүхэд бүүр ч биш шүү. Монголд хаана л эрх мэдэл байна эднийхэн сууж байх ёстой юу

Зочин
Зочин
2022-03-22 10:31

Хамгийн шудрага зарчимч хүн бол Мөнхочир сайн бод баттүшиг офшорчин сү батболдын хүү түүний дэмжлэг нөлөөгөөр явдаг баттулга монголын бүх болохгүй муу муухай зүйлтэй хутг�##�дсан олигархи тийм учраас хэн нь дээр байна

Иргэн
Иргэн
2022-03-22 11:49

Хулгайч Сүг.Батболдын хүүхэд бол биш шүү.Ухаан орох цагаасаа хулгайн юмаар угжуулж өссөн хулгайч монголын спортыг хулгай луйвартай хутгахыг ард түмэн эсэргүүцнэ шүү..Харин Х.Баттулга бол спортыг өөд татаж чадна.

Уншигч
Уншигч
2022-03-22 12:24

ЖХ-г өөд нь татаж олимпийн аварга , тив,дэлхийн аваргыг олноор төрүүлэхэд яах аргагүй их үүрэг гүйцэтгэсэн Х. Баттулга л болсон нь дээр. Баттүшиг Монголын �##�тыг канадуудтай нийлж цөлмөсөн Батболдын хүү. Э. Мөнх-Очир хүн �##�сан билүү хүчингийн билүү гэмт хэрэгт холбогдоод шар хэвлэлээр бичигдээд зугтаачихсан этгээд биз дээ ??? Тиймээс Сүүлийн 2 бүүр ч дэмий

Зочин
Зочин
2022-03-22 14:51
Reply to  Уншигч

Ккк тороолоо андуураад бна!!! Сү.Батлодын хүү бол аатайгаа нийлээд Монголыг �##�аад хамаг мөнгийг нь хулгайлаад гадны оффшорт хийсэн цайсан хулгайчууддаа!!! Сайн бод тороол минь! Толгой дээрээ ба�##�гуулж байгаагаа мэддэгч юмуу!!!

Зочин
Зочин
2022-03-22 15:01

Баттулга монгол улсаас идэж одоо болсон. Чимээгүй �######�. Сүгийн хүүхдийг бол эцэгтэй нь үр үндсээр нь эрх мэдлээс та�####�н хаях хэрэгтэй. Ямар ч эрх мэдэл өгч болохгүй хэсэг бүлэг олигархуудын хамгийн дээд ноён оргил нь Сү, Батболдын гэр бүл.

Зочин
Зочин
2022-03-22 15:08

Спорт бол улс төржихгүй ариун байх ёстой. Хулгайч Жэнкогоор, хар тамхины намаачин Мөнх-Очироор МҮОХ-г бузарлуулах тэнэгүүд байхгүй байлгүй. Спортынхон тэнэг хүмүүм биш зөв сонголт хийнээ

Зочин
Зочин
2022-03-22 15:53

Мөнх-Очир хамгийн тохирсон хүн. Спортынхон мэднэ. Их ч зүйл хийсэн. Бусад сэтгэгдэл нь Баттүшгийн захи�##�гаар бичсэн юм уу

Иргэн
Иргэн
2022-03-22 16:49

Жэнко дэмий,баахан бөх ороод ирнэ.МөнхОчир нь шудрага шүү.МөнхОчирыг сонгох хэрэгтэй.Сүгийнхэн болих хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-03-22 20:03

Баттүшиг чинь тамирчинаа дарамтлаад сүрдүүлээд байсан биз дээ . З�##�уу хүүхэд байж овоо дарангуйлагч болох шинжтэй байсан шүү

Зочин
Зочин
2022-03-22 21:43

Мөнх-Очир дээрээ. Баттүшиг оффшор Женко ерөнхийлөгч байсан хүмүүс.

Зочин
Зочин
2022-03-22 22:45

Женко Н. Түвшинбаярыгаа тавиад цэгцрээгүй. Сү-гийн хүү МҮОХ дотроо ялзарчихсан. Цэгцлэе, цэвэрлэе гэж байгаа ганц хүн нь Э. Мөнх-Очир л байна.

Zochin
Zochin
2022-03-22 23:01

Za turshlagaaraa yarisan ch Munhochir ni deer bhoo. Battulgiin heden buh judochid ni hun alj zodoon hiigeed buur davarna. Battushig bol minii duu arai boloogui bhoo ahiad heden jil turshlaga suulgasan deer biz.

Батэрдэнэ
Батэрдэнэ
2022-03-23 02:13

Monkhuochir yaachij bodson bvhel sportod setgel zvrhee zoriuuldag negen
Battulga Yahuu sport oilgoj bolhol ym Battvshig odoo bolioo barag sportiin medegdhvvngv hvn

Батэрдэнэ
Батэрдэнэ
2022-03-23 02:13

Battvshig bolioo odoo

Холбоотой мэдээ

Back to top button