УЛС ТӨР

Говийн ардчилагчид залуу үедээ боломж олгохыг захилаа

Ардчилсан намын даргын сунгаа үргэлжилж буй энэ өдрүүдэд нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгч Х.Баттулга нар мөр зэрэгцэн, 21 аймагт намынхаа гишүүд дэмжигчидтэй уулзалт хийж буй.

Нэр дэвшигчид Өмнөговь, Дундговь аймагт ажиллах үеэр намын залуу гишүүд “Залуучууддаа итгэл хүлээлгэж, боломж олгохгүй бол ирээдүй маш бүрхэг харагдаж байна шүү” гэдгийг анхааруулан захиж байв.

Ахмад үеийн төлөөлөл нь ч мөн “Коммунист нам залуучууддаа байр сууриа тавьж өгөөд л байхан манайхан яахаараа байр сууриа тавьж өгдөггүй юм бэ?” хэмээн шүүмжлэлтэй хандаж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-22 12:19

АН-ын з####уу үе гэж байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x