НИЙГЭМ

Х.Нямбаатар: “Фэйсбүүк” Монголд төлөөлөгчийн газраа нээн, иргэдийн гомдлыг барагдуулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар " Монгол Улсын иргэдийн эрх цахим орчинд зөрчигддөг. Ийм тохиолдолд гомдол барагдуулах ажлыг маш богино хугацаанд хийх төлөөлөгчийн газраа манай улсад байгуулах шаардлага “Фэйсбүүк”-т тавьж байгаа.

“Фэйсбүүк" болон бусад нийгмийн сүлжээний компаниудад гомдол барагдуулах үүрэг хүлээлгэнэ. Бид энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байна” гэлээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайхны хэрэглээ ч хэтэрч байгаа шүү

zochin
zochin

Гадны хараат болно шүү

Холбоотой мэдээ

Back to top button