УЛС ТӨР

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

ГОМБОДОРЖИЙН ЛХАГВАЖАВ

(1932-2022)

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын хошой аварга малчин Гомбодоржийн Лхагважав 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр таалал төгссөнд үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Г.Лхагважав нь 1932 онд Архангай аймгийн Хотонт сумын нутагт төрж, 1940-1944 онд Хотонт сумын бага сургууль, 1954-1955 онд Тээврийн яамны авто курст суралцаж жолоочийн мэргэжил эзэмшжээ.

Тэрбээр 1953-1957 онд Улаанбаатар хотын авто тээврийн артельд жолооч, 1957-1965 онд Архангай аймгийн артельд жолооч, 1965 оноос Хотонт сумын “Цацрал” нэгдэлд хоньчноор ажиллаж байв.

Г.Лхагважав 1990 онд анхны ардчилсан чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан, 1990-1992 онд  анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан төр, нийгмийн зүтгэлтэн байлаа.

Тэрбээр Улсын Бага Хурлын гишүүнээр малчин түмнээ төлөөлөн ажиллах үедээ улс орноо зах зээлийн харилцаанд шилжүүлэх үеийн эрх зүйн үндэс болсон суурь хуулиудыг хэлэлцэн батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Г.Лхагважавын хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус  шагнажээ.

Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, үнэнч шударга, эгэл даруу зан, төр, түмнийхээ гэсэн зүтгэл, хүнлэг энэрэнгүй дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ё.БААТАРБИЛЭГ, Ж.МӨНХБАТ, Г.ТЭМҮҮЛЭН, З.МЭНДСАЙХАН, М.БАТЖАРГАЛ, Б.БАТЖАРГАЛ, Ж.ГОМБОЖАВ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x