ЭДИЙН ЗАСАГ

Газрын тосны үнэ өссөөр 122 ам.долларт хүрлээ

Дэлхийн зах зээл дээр газрын тосны жишиг үнийг илтгэгч "Brent" төрлийн бүтээгдэхүүний үнэ баррель тутамдаа 122.66 ам.доллар болж өсжээ. Мөн "WTI" төрлийн бүтээгдэхүүн 115.69 ам.доллар байна. Энэ ханшийг өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулбал 106 ам.доллароос огцом өссөн байгаа юм.

ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд тус улс дахь үүд хаалгаа барьсан. Энэ нь зэвсэгт мөргөлдөөнийг эсэргүүцэж, энх тайвныг хүсэгчдийн хийж буй арга хэмжээ юм. Үүний нэг нь газрын тосны орд ашиглалтаар дэлхийд тэргүүлэгч гурван компани ОХУ дахь үйл ажиллагаагаа хязгаарласнаас үүдэн энэ бүтээгдэхүүний үнэ огцом өсөх шалтгаан болж байна гэж шинжээчид үзэж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button