НИЙГЭМ

Бизнесийн зээлээ хялбарХААН аваарай

Хамтдаа бизнесээ өсгөхөд бэлэн үү?

    Үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, борлуулалт, орлогоо нэмэгдүүлэн боломжоор дүүрэн маргаашийг бүтээхэд тань зориулан ХААН Банк бизнесийн зээлүүдээ санал болгодог. Дэлхий дахинд тархсан “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор бизнес эрхлэгчдийн хувьд орлого саатах, эргэлтийн хөрөнгө зогсох, борлуулалт буурч байгаагаас үүдэн мөнгөний хэрэгцээ шаардлага ихээр тулгарч буй цаг үед бид бизнесийн бүх төрлийн зээлийг түргэн шуурхай олгосоор байна. Харилцагч та хэрэгцээндээ нийцсэн санхүүгийн цогц үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнээр боломжоо тэлж, үр шимтэй өсөлтийг хамтдаа бүтээх зээлийн бүтээгдэхүүнээс сонгон, шуурхай шийдүүлэн аваарай.

Шуурхай бичил зээл:

Санхүүгийн үл тасрах урсгалаар бизнесийг тань хангах зорилгоор дансны орлого, хөдлөх хөрөнгө барьцаалан түргэн шуурхай зээл. Харилцагч та 100 сая хүртэлх төгрөгийн шуурхай бичил зээлийг 1.2%-1.5% (сарын), 14.4%-18.0% (жилийн) хүүтэйгээр 36 хүртэлх сарын хугацаагаар авах боломжтой.

Бизнесийн зээлийн шугам зээл:

Батлагдсан зээлийн эрхийн хэмжээ болон хугацааны хүрээнд эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнээс хамаарч олгогдох эргэн төлөлтийн уян хатан нөхцөл бүхий энэхүү зээлийг 24 хүртэлх сарын хугацаатайгаар, 1.3%-1.4% (сарын), 15.6%-16.8% (жилийн) хүүтэйгээр, 2%-4% коммитмент хүүтэйгээр авах боломжтой.

Эргэлтийн хөрөнгийн зээл:

Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа сайжруулах, бараа материал худалдан авах зэрэг эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зориулалтаар олгодог энэхүү зээлийг 36 хүртэлх сарын хугацаагаар 1.2%-1.5% (сарын), 14.4%-18.0 % (жилийн) хүүтэйгээр аваарай.

Хөрөнгө оруулалтын зээл:

Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор тоног төхөөрөмж худалдан авах болон үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байр, тоног төхөөрөмжөө шинэчлэх, засварлах, худалдан авах, өргөтгөх, хөрөнгө оруулалт хийх зэрэг зориулалтаар олгогдог зээл. Энэхүү зээлийг 84 хүртэлх сарын хугацаатай, 1.4%-1.6% (сарын), 16.8%-19.2% (жилийн) хүүтэйгээр аваарай.

Бизнесийн зээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарж танилцана уу.

Хөгжлийг хурдасгах үйлс төгөлдөр-ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button