ДЭЛХИЙНИЙГЭМ

Оросыг дэмжиж буй Хятадыг АНУ “аргадахаа болив”

Украин дахь Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-ны улмаас Оросуудын эсрэг АНУ тэргүүтэй улс орнууд багц хориг тогтоосон. Харин ОХУ-ын ойрын түнш гэгддэг Хятад Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэлгүй, жинхэнэ төвийг сахисан байр суурьтай байгаа юм.

Хятад шиг хүчирхэг эдийн засагтай орон Оросыг, өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Владимир Путинийг “далдуур дэмжиж” байгаа үйлдлийг нь мэдээж АНУ огтхон ч таашаахгүй байгаа юм. Тиймдээ ч, АНУ Хятадыг “аргадаж”, тус улсын бараанд тогтоосон байсан хоригоо хүртэл цуцалж, зарим бараа бүтээгдэхүүнийг нь татвараас чөлөөлөхөөр болсон байсан. Гэтэл, АНУ эл шийдвэрээсээ ухрахаар боллоо.   

Тодруулбал, Хятадын 352 нэр төрлийн бараанд импортын татвараас чөлөөлөх шийдвэрээ ийнхүү буцаалаа. Энэ тухайгаа гуравдугаар сарын 24-нд буюу өнөөдөр АНУ-ын Худалдааны Яамны мэдэгдэлд мэдээлжээ.  

Гуравдугаар сарын 20-нд Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дэд захирал Далип Сингх мэдэгдэхдээ, “Оросын эсрэг хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх боломжтой.

Кремлийн Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-тай холбогдуулан Орос улсад Ши Жиньпин тэргүүтэй Хятад улс тусалж дэмжсэнийх нь төлөөсөнд АНУ-аас чухам ямар “шан” хүртээх эсэхийг урьдчилж мэдэгдэхгүй” гэсэн юм. Энэ бол Вашингтоноос Бээжинд өгч буй сануулга, басхүү “заналхийлэл” гэж улс төрийн шинжээчид онцолж байгаа юм.

Эх сурвалж: Usnews    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-03-25 12:05

ХЯТАД НОВШИРВОЛ ХОГ ДЭЭР ҮСЭРНЭ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button