УЛС ТӨР

"Ж.Батсуурь анхан дунд шатны гишүүдээ дэмжсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан"

Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Гишүүд, дэмжигчид түүнийг халуун дотноор угтан авч анхан болон дунд шатны намын гишүүдээ дэмжсэн хөтөлбөр боловсруулсанд талархах хүмүүс олон байв. Дараалан хоёр ч сонгуульд ялагдал хүлээгээд буй Ардчилсан нам эрс шинэчлэл хийх цаг нь болсон гэдгийг гишүүд, дэмжигчид онцолж байна. Тамга тэмдэгний маргаан, тархай бутархай байдлыг богино хугацаанд цэгцэлж эв нэгдлийг эрхэмлэж, нэг туган доор нэгдэх шаардлагатай байна гэдгийг үг хэлсэн хүн бүр захиж байв.

Анхан болон дунд шатыг бэхжүүлэх, орон нутагт ажиллах боловсон хүчний нөөцийг бэлдэхэд онцгой анхаарах шаардлагатай байгааг хэлж Сэлэнгэчүүд намын даргад нэр дэвшиж буй Ж.Батсуурийг дэмжихээ илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button