УЛС ТӨР

Ц.Нямдорж Д.Эрдэнэбилэгт “Хөтөл” шилжих үед ХЗДХ-ийн сайд байжээ

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар монголын банк, аж үйлдвэрийн салбарт томоохон байр суурь эзлэгч “сахал” Д.Эрдэнэбилэгтэй “ дайн” зарлаад буй. Энэ хүрээндээ “Хөтөл” цемент шохойн үйлдвэрийг төрд шилжүүлэн авахаар шийдвэрлэснийг өнгөрөгч долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж олон нийтэд танилцуулсан юм.

Хөшигний ард өрнөсөн процессын тухайд ч тэр, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Хөтөл”-ийг төрд шилжүүлэн авах саналаа МАН-ын генсек Д.Амарбаясгаланд уламжилж, улмаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах зөвшөөрлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүссэн аж. Энэ дагуу процесс өрнөж, “Хөтөл”-ийг хувьчлалыг цуцлах ажилд Засгийн газар шуурхайлан оржээ.

Тэгвэл анх 2010 онд “Бейзмент” ХХК нь Хөтөлийн “Цемент Шохой”-н үйлдвэртэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхлэх үед Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байжээ.

Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж сайд тухайн үед Хөтөлийн “Цемент Шохой”-н үйлдвэрт хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийх замаар эзэмших нь хууль зүйн хувьд зөрчилтэй эсэхийг хянаж байсан хамгийн том албан тушаалтан байсан гэсэн үг юм.

Нэг үгээр хэлбэл, Ц.Нямдорж 2011 онд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх үед нь Д.Эрдэнэбилэгийн багт шилжих процесс нь эхэлсэн үйлдвэрийг 11 жилийн дараа өөрөө төрд авах санаачлагыг гаргажээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-29 10:14

Энэ Эрдэнэбилэг гээч нөхөр сэргэлэн бөгөөд лвжин юм аа

Зочин
Зочин
2022-03-29 10:15

Эрдэнэбилэг чинь Монголын хөлгүй баячуудын нэг нь биз дээ

Зочин
Зочин
2022-03-29 10:16

Нямдорж ч болохгүй юм их хийсэн хүн дээ тамд очих байх оо

Зочин
Зочин
2022-03-29 10:18

Худ Зоригийн хэргээр ХЗДХ д удаан байсан юм юм л хийж

Зочин
Зочин
2022-03-29 10:19

Нямдорж тамд шатна даа. Та нар сайн хүн гэж бодож байна уу

Баасансүрэн
Баасансүрэн
2022-03-30 06:10

Нямдоржийг монгол улсын шүүх шүүж ялыг нь оноовол шинэчлэл эхэлсэний нотолгоо болно.

Зочин
Зочин
2022-03-30 09:53

Доор сэтгэгдэлд ялтангууд г�##�зуурч байгаа нь илт байнаа ха ха

Иргэн
Иргэн
2022-03-30 15:46

Сах�##� Эрдэнэбилэг гэгч хятадын хурлийз болхой борооноор гэгчээр хулгай луйвар хийж явсан болохоос хөдөлмөрөөр босгосон хөрөнгө өв гэж байдаг юм уу.Эрдэнэтийн 49 хувийг хулгайлаад баригдаж төр авсан.Тэр үед Элбэгдорж бачимдсандаа өмдөндөа баах шахаж нүүр хүрэнтэж чинэрчихээд орилоод байсан.Одоо дараагийн ээлжит луйвар нь илчлэгдэж Хөтөлийг төрд авлаа..Энэ бүлэглэлийн хулгай дуусар болоогүй.Тэр мөнгөний өмнө мөлхсөн Мэргэн мэтийн өмгөөлөгчид үнэнийг бус мөнгө өгснийг нь хамга�##�ж худ�##� мэдээлэл ойлголт цацаад байна.

Холбоотой мэдээ

Back to top button