ДЭЛХИЙНИЙГЭМ

КОВИД: Шанхайд сүүлийн хоёр жилд байгаагүй хөл хорио тогтоолоо

Хятадын Шанхай хотод “КОВИД-19”-ийн халдвар огцом ихсэж, сүүлийн хоёр жилд тогтоож байгаагүй хатуу хөл хориог өнөөдөр /2022.03.28/ тогтоосон талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээллээ.

Шанхай хотын хязгаарлалт нь хоёр үе шаттай байх ба 2019 онд анх коронавирус илэрсэн Үхань хотод хорио цээрийн дэглэм тогтоосноос хойших Хятад дахь хамгийн эрчимжүүлсэн хөл хорио гэгдэж байна.

Хязгаарлалтын эхний үе шатаар Шанхайн эдийн засгийн Пудун бүс нутаг болон түүний ойр орчмын бүсүүдэд гуравдугаар сарын 28-наас 2022 дөрөвдүгээр сарын 1-ний баасан гараг хүртэл хөл хорио тогтоох аж.

Хоёр дахь үе шат нь дөрөвдүгээр сарын 1-ний баасан гарагт эхлэх ба Хуанпу голын баруун хэсэгт орших Шанхай хотын төв хэсэг хөл хориог тогтоохоор боллоо.

Хөл хорионы туршид бүс нутгийн оршин суугчдыг гэрээс гарахгүй байхыг шаардаж, онцгой хэрэгцээний хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ч түр зогсооно.

Ням гараг /2022.03.27/-т Шанхай хотод 3,500 орчим хүн коронавирусийн шинжилгээнд хамрагдахад тэдний 50-д нь коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрчээ. Ням гарагт улсын хэмжээнд нийтдээ 1.2 мянга орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, шинж тэмдэггүй халдварын ойролцоогоор таван тохиолдол илэрсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-03-29 09:46

ХӨЛ ХОРИО ЗӨВ ШИЙДЭЛ БИШЭЭ КОММУНИСТ УЛСЫН НЭГ СУЛ ТАЛ АСУУДЛЫН ШИЙДЛИЙГ УЯАН ХАТАН ОЛЖ ЧАДДАГГҮЙД ОРШИНО

Холбоотой мэдээ

Back to top button