ДЭЛХИЙНИЙГЭМ

Орос-Украины ээлжит хэлэлцээ өнөөдөр, маргааш болно

Өнөөдөр, маргааш Орос, Украины төлөөлөгчид нүүр тулсан ээлжит хэлэлцээ хийнэ хэмээн Оросын төлөөлөгчдийн тэргүүн, Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский өөрийн “Telegram” сувагтаа мэдэгдлээ.

“2022.03.28-ны өдөр бид Украины төлөөлөгчидтэй онлайнаар холбогдож, ээлжит хэлэлцээний талаар ярилцлаа. Онлайн видео уулзалтын үр дүнд гуравдугаар сарын 29-30-нд талууд биечлэн уулзахаар боллоо” хэмээн Владимир Мединский нийтэлжээ.

Орос, Украины төлөөлөгчдийн эхний шатны хэлэлцээ хоёрдугаар сарын 28-нд Беларусийн Гомель мужид болсон. Хоёр дахь нь гуравдугаар сарын 3-нд мөн л Беларусийн Беловежская Пущад, гурав дахь нь Брест мужид гуравдугаар сарын 7-нд тус тус болсон. Харин гуравдугаар сарын 14-өөс хойш талууд өдөр бүр онлайнаар видео уулзалтууд хийж байгаа юм.

Эх сурвалж: Interfax 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Путин ерөнхийлөгч одоо гучин жил нуусан хэмжээлшгүй их хүчтэй зэвсгээ хэрэглэж Америк,Герман, Франц,Англи, Украйн,Румын зэрэг фашист үзэлтэй орнуудыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button