ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Пентагон: ОХУ бол АНУ-ын “номер нэг” заналт дайсан

АНУ 2022 оны үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн стратегидаа ОХУ-ыг “цочирдмоор аюул” буюу ОХУ бол АНУ-ын "номер нэг дайсан" хэмээн тодорхойллоо. Мөн БНХАУ-ыг Вашингтоны гол өрсөлдөгч гэж зарлалаа. Түүнчлэн АНУ-д заналхийлж буй улс орнуудын тоонд Умард Солонгос, Иран улс ч багтжээ.

“Бид холбоотнууд болон НАТО-гийн түншүүдтэйгээ Оросын түрэмгийллийн эсрэг чиглэсэн найдвартай таслан зогсоох бодлого боловсруулахыг зорьж байна. БНХАУ бол манай стратегийн гол өрсөлдөгч улс. Бас томоохон сорилт” хэмээн Пентагоны стратеги төлөвлөгөөнд дурдсан байна.

Пентагоны стратеги төлөвлөгөө бол Америкийн ард түмний аюулгүй байдал, улс орны хөгжил цэцэглэлт, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэх зэрэг АНУ-ын амин чухал үндэсний ашиг сонирхлыг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилгоор Пентагоны зорилгыг тусгасан болохыг онцолжээ. Төлөвлөгөөг Конгресст батлуулахаар өргөн барьсан аж.

Хамгийн сүүлийн хувилбарыг 2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед нэвтрүүлсэн. Харин хожим нь АНУ Орос, Хятадыг “ревизионист гүрнүүд”, харин Умард Солонгос болон Ираныг “хууран мэхлэгч дэглэмүүд” хэмээн АНУ-д аюул заналхийлэл учруулж байгааг зарласан. Үүнээс гадна “Үндэстэн дамнасан террорист байгууллагууд”-ыг ч мөн Америкийн эсрэг заналхийлэгч улсууд хэмээн жагсаалтад оруулсан байна.

Эх сурвалж: ForeignPolicy

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2022-03-29 09:52

АНУ манай Гаригийн хамгийн Муухай улс,

Зочин
Зочин
2022-03-29 14:34
Reply to  иргэн

amerikiin bvteeliig ashiglahaa bolichih

Зочин
Зочин
2022-03-29 10:32

Америкчууд бол дэлхийн номер нэг дайсан шүү дээ. Удахгүй Путин нуугаад байгаа асар хүчтэй зэвсгээрээ Америк, Германы фашистууд, Англи францын эргүүнүүд, Украйн, Румын, зэрэг барууны гөлөгнүүдийг хамтад нь устгаж газрын хөрснөөс арчиж хаяна даа. Тэгээд дэлхийд амар амг####ан тогтоно.

Зочин
Зочин
2022-03-29 10:53

Хүйтэн дайн дууссан гээл зарлаад бсн одоо яагаад дэлхийн улс орнуудтай энх тайванаар зэрэгцэн оршиж хөгжиж чадахгүй бүүр үндэстнийх нь хувьд устгахыг санаархах эрх АНУ яагаад бдг юм АНУ бол худ#### хуурмагийн тэргүүлэх орон ардчил#### нэрийн дор улс орнуудыг сүйрүүлэх бодлого явуулдаг болох нь одоо нэгэнт илт болжээ АНУ тэргүүтэй барууны 50 гаран улс ганц ОХУ эсрэг хучээ нийлүүлээд ч барахгүй бга нь шударга ёсонд дийлдэж бгагийн илрэл юм.Тэнгэрт 2 нар бдггүйтэй ижил дэлхийд 2 их гүрэн оршин тогтнохгүй Хэн хүчтэйг дагадаг хүн төрөлхтөний уламжл#### бга Үүний дагуу их гүрнийхээ статусыг ####даж бга АНУ сүйрэн унах нь тун удахгүй бх даа

Зочин
Зочин
2022-03-29 11:50

АНУ , БТИРАНИ бол энэ дэлхийн ЗАНАЛТ ДАЙСАН мөн .Тэд 21 зуунд 9 оронд ес зүйгүй аашлаж хүн төрөлхтөн дээр шинэ шинэ зэвсэг туршиж байв.ДАЙНаас ашиг хонжоо хардаг олдог улс бол АНУ , АНГЛИ хоёр юм

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x