ДЭЛХИЙНИЙГЭМ

Цөмийн зэвсэг хэрэглэхээр шийдсэн бол В.Путин, С.Шойгу нар цөмийн бункерт нуугдаж болзошгүй

Хэрэв Украин дахь нөхцөл байдал улам даамжирч, хурцадвал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, түүний “баруун гар” гэгддэг Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгу болон Оросын өндөр дээд албан тушаалтнууд Урал дахь цөмийн бункерт нуугдаж болзошгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар эрэн сурвалжлах сэтгүүлч Христо Грозев мэдэгдлээ.

  • Христо Грозев бол Болгарын эрэн сурвалжлах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн шинжээч, хэвлэл мэдээллийн салбарын хөрөнгө оруулагч. Тэрбээр нээлттэй эх сурвалжийн шинжилгээг ашиглан дайны бүсүүдийн тухай эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “Bellingcat” байгууллагын тэргүүн. В.Путиний дэглэмийг эсэргүүцэгч Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг хордуулсан гэх ажиллагаанд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаныхан оролцсон гэдгийг ил болгосон мөрдөн шалгах ажиллагааны гол төлөөлөгчдийн нэг. Христо Грозев нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээрээ Европын хэвлэлийн шагнал, “Эмми” шагналын эзэн болж байсан.

Дээрх таамгыг Оросын өндөр албан тушаалтнуудын үйлдэж буй нислэгээр нотлогдож байна хэмээн мэдэгдлээ.

Хэрэвзээ, ОХУ Украин руу цөмийн цохилт өгөхөөр шийдсэн бол Оросын эрх баригчид болон удирдлагууд цөмийн аюулын дараа нуугдах боломжгүй тул тэд Урал дахь цөмийн бункерт нуугдахаар урьдчилан зэхсэн хэмээн Христо Грозев дүгнэж байгаа юм.

Эх сурвалж: World Today News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-03-29 12:30

Хоёр өгөрийг газар дээр нь буудаж �##�ах хэрэгтэй

Иргэний хуульч
Иргэний хуульч
2022-03-29 16:35
Reply to  ҮНЭН

Энэ хүний үгийг юун их үнэмших юм вэ дээ. Хаа ч байдаг Барууны тэжээвэр нэг нохой хуцаа л биз?

ҮНЭН
ҮНЭН
2022-03-29 19:59

ЧИ ОРОСЫН ТЭЖЭЭВЭР НОХОЙ БИЗДЭЭ

Зочин
Зочин
2022-03-29 13:27

Хорвоо дээр хоёулханаа үлдээд энэ 2 өвгөн амьдрахнээ

Зочин
Зочин
2022-03-30 09:15

Bolicoosoidoo

Холбоотой мэдээ

Back to top button