ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент
Харьковын алдарт муур Степан Украины амьтдад зориулж 10 мянган доллар цуглуулжээ

Сошиал сүлжээний ачаар дэлхий даяар алдартай болсон Украины Харьков хотын Степан гэх муур өөрийн эзэн Аннагийн хамт дайны улмаас цагаачлахаас өөр аргагүй болсон юм. Одоо тэд Украины ан амьтдыг аврах үйлсийн төлөө хандив цуглуулах кампанит ажлыг эхлүүлжээ.

Ердөө дөрөвхөн хоногийн өмнө Степан муурны эзэн Анна тэжээвэр амьтдыг асрах, хооллох, эмчлэх боломжгүй болсон хэд хэдэн сангуудад нэгэн зэрэг хандивын аян эхлүүлж байгаагаа зарлажээ.
Степан муурны “Инстаграм” хуудсан дахь шүтэн бишрэгч, дагагчдын тоо аль хэдийн нэг сая гаруй болсон ба тэд Степан муур, Анна хоёрын хандивын аянд нэгджээ. Одоогийн байдлаар 10 мянган ам.долларын хандив цугларсан аж.
Эх сурвалж: The Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.